LIVE: А.Бейсен: Орон нутгийн иргэд эм хайж, 200км явж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Эрүүл мэнд 1112

LIVE: А.Бейсен: Орон нутгийн иргэд эм хайж, 200км явж байна

Анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах талаар НББСШУ-ны Байнгын хороогоор хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж, зарим хүний байр суурийг та бүхэнд хүргэж байна. 

УИХ-ын гишүүн А.Бейсен: 

-Сум, багийн хэмжээнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ туйлын хангалтгүй байгаа. Сумдад оношилгооны аппарат байхгүйгээс аймгийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. . Мөн, эмийн гуравны нэг нь хуурамч байна гэсэн асуудал яригддаг. ЭМЯ дэргэдээ эмийн асуудал хариуцсан агентлагтай болно гэж байгаа. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэх байх. 

Хөвсгөл нэгдсэн эмнэлгийн сумын эмч нарын холбооны дарга Ж.Лхагвасүрэн: 

-Манай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол эмч, боловсон хүчин. Санхүүжилтийг сайжруулсан, цалин нэмсэн гэж байгаа ч энэ нь шинэ залуу боловсон хүчнүүдэд хангалтгүй байна. Иймд санхүүжилт, цалингаа нэмэх, орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай. . Энэ бүхнийг шийдвэл анхан шатны тусламж, үйлчилгээ сайжирна. 

Төв аймгийн Эрдэнэ сумын ЭМТ-ийн дарга М.Түвшинтамир: 

-Эрүүл мэндийн төв төсөв бүрдүүлдэг байгууллага болсон. Үүнийг болимоор байна. Стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа хүндрэл манайд ч тохиолдож байгаа. Гэтэл манай сум Зүүн гурван аймгийг холбосон төв зам дагуу байрладаг, эрсдэл өндөр эмнэлгийн тоонд ордог шүү дээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх