ВИДЕО: Чөлөөт бөх Ц.Намуунцэцэгийн хэсгийн барилдаануудын бичлэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Спорт 2356

ВИДЕО: Чөлөөт бөх Ц.Намуунцэцэгийн хэсгийн барилдаануудын бичлэг

 

Өчигдөр орой эмэгтэй чөлөөт бөхийн 50-55-59-68-76кг жингийн тойргийн барилдаанууд явагдаж манай бөхчүүдээс 50кг жинд барилдсан УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг урамтай сайхан барилдаж хүрэл медалийн төлөө өнөө шөнө Азербейжан улсын тамирчин Туркан Насироватай барилдана. 

Тэрээр 1/8-д БНХАУ-ын бөх Лиюан Шуантай барилдаж 8-7 онооны харьцаагаар хожсон юм. 

1/4-д АНУ-ын бөх Коды Мае Фаутай барилдаж 15-4 онооны харьцаагаар цэвэр хожсон юм.

Хагас финалд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколоватай барилдан 8-6 онооны харьцаагаар харамсалтай ялагдаж өнөө шөнө хүрэл медалийн төлөө барилдах юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх