Румын улсын Бухарест хотод энэ өдрүүдэд (11 сарын 9-11 өдрүүдэд) Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ явагдаж байгаа билээ.
Самбо бөхийн ДАШТ нь үндсэн гурван ангиллаар явагдаж буй бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, байлдааны самбо гэсэн төрлөөр гурван өдөр явагдаж дүнгээ гаргах юм.
Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай улсаас ДАШТ-ий 6 хүрэл медаль хүртээд байна.
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг
- Эрэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар
- Байлдааны Самбо бөхийн 74 кг жинд ОУХМ Х.Амартүвшин
- Байлдааны Самбо бөхийн төрөл 57 кг Н.Тогтохбаяр
- Эмэгтэйчүүдийн -64 кг жинд Б.Баасанжаргал
- Эмэгтэйчүүдийн -80 кг жинд Б.Сайнбуян нар тус тус хүрэл медаль хүртээд байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр Монгол улсаас 7 тамирчин дэвжээнд гарна:
- Эмэгтэйчүүдийн 56кг жинд Ч.Аззаяа эхний тойрогт Хорват улсын тамирчин Сирик Тенатай
- Эмэгтэйчүүдийн 68кг жинд Ц.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Украйн улсын тамирчин Москалова Катеринатай
- Эрэгтэйчүүдийн 62кг жинд Р.Цэдэн-иш эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Беларусь болон Грекийн тамирчдын хожсонтой нь
- Эрэгтэйчүүдийн 82кг жинд Б.Гаажадамба эхний тойрогт Узбекистан улсын тамирчин Шукуровтой
- Эрэгтэйчүүдийн +100кг жинд Д.Пүрэвочир эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Осипенко Артёмтай
- Байлдааны Самбо бөхийн 52кг жинд Б.Мөнхбат эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Украйн улсын тамирчин Артимчук Денистэй
- Байлдааны Самбо бөхийн 68кг жинд Х.Батхүрээ эхний тойрогт Франц улсын тамирчин Лефеврэ Антионтой тус тус барилдахаар байна.
Тэмцээнийг www.livetv.mn шууд дамжуулан үзүүлж байна.
Нэгдүгээр дэвжээ
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: