Румын улсын Бухарест хотод энэ өдрүүдэд (11 сарын 9-11 өдрүүдэд) Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ явагдаж байгаа билээ.
Самбо бөхийн ДАШТ нь үндсэн гурван ангиллаар явагдаж буй бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, байлдааны самбо гэсэн төрлөөр гурван өдөр явагдаж дүнгээ гаргах юм.
Энэ жил Олон улсын Самбо бөхийн холбоо түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд ДАШТ-ээ зохион байгуулж, нийт 80 орны 750 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээний шагналын сан нь нийт 216.000 ам доллар, түрүүлсэн тамирчин 3.000ам доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчин 2.000 ам доллар, хүрэл медаль хүртсэн тамирчин 1.500 ам долларын шагнал хүртэх юм.
Тэмцээний эхний өдөр :
Эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72 кг
Эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90 кг
Байлдааны Самбо : 57 кг, 74 кг, 100 кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж 9-н багц медалийн эзэд тодорлоо. Манай улсаас ДАШТ-ий эхний өдрийн байдлаар 4 хүрэл медаль хүртээд байна.
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг
- Эрэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар
- Байлдааны Самбо бөхийн 74 кг жинд ОУХМ Х.Амартүвшин
- Байлдааны Самбо бөхийн төрөл 57 кг Н.Тогтохбаяр нар тус тус хүрэл медаль хүртээд байна.
Улаанбаатарын цагаар 16:00 цагаас урьдчилсан барилдаанууд явагдаж 00:00 финалын барилдаанууд явагдах юм.
Өнөөдөр манай бөхчүүдээс 5 бөх дэвжээнд гарах хуваарьтай байна.
- Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Баасанхүү нэгдүгээр тойрогт Болгар улсын тамирчин Зхарскаяа Маринатай барилдана
- Эмэгтэйчүүдийн -64 кг жинд Б.Баасанжаргал нэгдүгээр тойрогт Латви улсын тамирчин Ринкевика Миленатай барилдана
- Эмэгтэйчүүдийн -80 кг жинд Б.Сайнбуян нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.
- Эрэгтэйчүүдийн -57 кг жинд Г.Мөнхбат нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.
- Эрэгтэйчүүдийн -74 кг жинд Б.Пүрэвдаваа нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: