ВИДЕО: Угаар мэдрэгч нь эвдэрсэн бол нэг удаа үнэ төлбөргүй солино

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1110

ВИДЕО: Угаар мэдрэгч нь эвдэрсэн бол нэг удаа үнэ төлбөргүй солино

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг хоёрдахь жилдээ түлж хэрэглэх гэж байна. Сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хэрэглүүлэх, айл өрхүүдэд зөвлөгөө өгч, янданг хөөлөх ажилд 1000 орчим албан хаагч ажиллаж байна.

Иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. Иргэд галлагаагаа зөв хэрэглэх, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг байнга шалгаж байх хэрэгтэй. Зарим иргэд угаар мэдрэгчээ буруу байрлуулах, зайг нь залгаж байгаа учраас угаарын хийнд хордлоо гэх дуудлага ирж байна. Одоогоор угаарын хийнд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэн байхгүй.

Түүнчлэн өнгөрсөн жил. Шахмал түлшний 250 орчим борлуулалтын цэг хэвийн ажиллаж байгаа бөгөөд түлшний хомсдол байхгүй. Тавантолгой түлш үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

Ойрын өдрүүдэд самарт явсан иргэд төөрөх тохиолдол байна. Өнгөрсөн сарын 29-нд 30-40 насны гурван иргэн самарт явч төөрсөн байсныг эсэн мэнд олсон.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх