-66кг жинг Ё.Басхүү тэргүүлэх боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 5214

-66кг жинг Ё.Басхүү тэргүүлэх боллоо

 

Монголын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн тамирчдын дотоодын чансааг шинэчлэн гаргалаа.

 

Өнгөрөгч сараас эхлэн дотоодын тамирчдын чансаа олгох тэмцээнийг энэ оныг дуустал цуврал хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн ба есдүгээр сарын чансаа олгох тэмцээний дараа дотоодын чансааг шинэчлэн гаргасан байна. Өнгөрөгч наймдугаар сарын тэмцээний дараах чансаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн -66кг, -100кг, +100кг жингүүдэд чансааг тэргүүлэгчид өөрчлөгдсөн бол эмэгтэйчүүдийн жинд чансааг тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт ороогүй байна. (наймдугаар сарын дотоодын чансааг тэргүүлэгчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү)

 

Жин жингийн дотоодын чансааг тэргүүлж буй тамирчид:

Эрэгтэйчүүд

  • -60 кг жинд Э.Сумъяабазар /2460 оноо/
  • -66 кг жинд Ё.Басхүү /1550 оноо/
  • -73 кг жинд Ц.Цогтбаатар /2190 оноо/
  • -81 кг жинд Н.Дагвасүрэн /2100 оноо/
  • -90 кг жинд Г.Алтанбагана /1700 оноо/
  • -100 кг жинд Б.Гончигсүрэн /1190 оноо/
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл /1200 оноо/

Эмэгтэйчүүд

  • -48 кг жинд Г.Наранцэцэг /1700 оноо/
  • -52 кг жинд Б.Хорлоодой /2190 оноо/
  • -57 кг жинд Б.Алтанцэцэг /1840 оноо/
  • -63 кг жинд Б.Ганхайч /2400 оноо/
  • -70 кг жинд Ц.Наранжаргал /2400 оноо/
  • -78 кг жинд О.Мөнхцэцэг /1700 оноо/
  • +78 кг жинд Э.Гандиймаа /1750 оноо/

2020 оныг дуусталх цуврал тэмцээний хуваарь:

  • 10 дугаар сар: Дэлхийн жүдогийн өдөрт зориулсан тэмцээн /2020.10.28-29/
  • 11 дүгээр сар: Монголын жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд зориулсан тэмцээн /2020.11.21-22/
  • 12 дугаар сар: /2020.12.12-13/

/Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо/

1 Сэтгэгдэл

  1. Purewochir

    Mongolinhoo tamirchidig setgl zurheeree demjdg shuu

Сэтгэгдэл үлдээх