ВИДЕО: Хар тамхичид хортой мөөг хэрэглэж байна уу

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 4979

ВИДЕО: Хар тамхичид хортой мөөг хэрэглэж байна уу

Бороо элбэгтэй жил мөөг ихээр ургадаг. Тиймээс энэ жил хур бороо элбэг тул мөөг ч хаа саагүй ургаж, иргэдийн хувьд хүнсэндээ хэрэглэхээр ойгоос мөөг түүж байгаа ч зарим тохиолдолд хортой мөөг түүж, хүнсэнд хэрэглэх тохиолдол гардаг. Энэ жилийн хувьд хортой мөөгний нэгэн төрөл зүйл болох мухомор буюу улбар ялхор мөөг элбэг ургасан байна.

Гэтэл сүүлийн үед мухомор мөөгийг хорт хавдар, сэтгэцийн эмгэгт хэрэглэх гэсэн нэрийн дор хар тамхичид  фэйсбүүкийн мөөг сонирхогчдийн группээс асууж, тодруулах болжээ. Мэдээж цаагуураа коронавирусийн халдварын улмаас хил хаасантай холбоотойгоор хар тамхичдын хувьд мансуурах зорилгоор хэрэглэж байгааг үгүйсгэхгүй тул.

Н.Хэрлэнчимэг: Мухомор мөөг мэдрэлийн системд нөлөөлж, элэг бөөр гэмтээнэ

Тэгвэл мухомор мөөг хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлт гардаг, үнэхээр хорт хавдар, сэтгэцийн эмгэгт хэрэглэдэг эсэх талаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн Мөөг судлаач Н.Хэрлэнчимэгээс тодрууллаа.

“Мухомор голцуу мэдрэлийн системийг гэмтээдэг. . Цаашлаад антибиотикийг нэг дор ихээр хэрэглэхэд үхэх аюултай адил үйлчилж болно.

Мухомор мөөгний хувьд судасны ханаар цус руу нэвтэрч мэдрэлийн системийг гэмтээхээс гадна элэг, бөөрийг гэмтээдэг. Иймээс мухомор мөөгнөөс өвчин олж байна гэсэн үг.

Тус мөөгний онцлох шинж нь цагаан, ногоовтор, шаравтар өнгөтэй, шилбэ дээрээ цагирагтай, малгайны гадаргуу дээрээ тод өнгийн толботой. Түүнчлэн огт толбогүй мөртлөө шилбэ нарийхан урт, шилбэнийхээ дээд хэсэгт тод мэдэгдэхүйц цагирагтай. Мухомор нь зургаан зүйл байдаг бөгөөд гурван зүйл дээр нь толбо байдаггүй, хоёр зүйл нь цагираггүй” хэмээв.

Мухомор мөөгийг идсэний дараагаар 30 минутаас 2 цагийн дотор хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна төв мэдрэлийн системд шууд нөлөөлөх тул зарим тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай. Иймээс хортой мөөгөнд хордсон тохиолдолд яаралтай хордлого тайлах эм уухаас гадна эмнэлгийн байгууллагад хандахийг зөвлөж байна. 

. Иймээс хар тамхичид мансууруулах төрлийн ургамал хэрэглэхийн тулд хортой мөөг хэрэглэн мансуурах биш харин ч өөртөө өвчин үүсгэх аюултай тул түүж хэрэглэхгүй байхыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөлөө.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хахахаха

Сэтгэгдэл үлдээх