А.Амбасэлмаа: Нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1128

А.Амбасэлмаа: Нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны /2020-08-27/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 26-нд нийтдээ 553 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, 552 хүний сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин . Тус иргэн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд 35 настай эрэгтэй Сөүл хотод ажиллаж, амьдарч байсан хүн байна.

Коронавирус илрээгүй шинжилгээ:

  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ
  • Завхан аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн
  • Тусгаарлах байранд ажиллаж буй найман эмч, ажилтан
  • Тандалтын гурван хүний сорьц
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүн
  • Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.


Ингээд Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн 291 буюу 96,6 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33 хүн, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх