А.Амбасэлмаа: Хоёр хүний анхан болон давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1159

А.Амбасэлмаа: Хоёр хүний анхан болон давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны /2020-08-26/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 25-нд нийтдээ 490 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, 488 хүний сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин.

Коронавирус илрээгүй шинжилгээ:

  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээ,
  • Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүний шинжилгээ,
  • Тандалтын таван хүний анхны сорьц,
  • Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.

Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 300, эдгэрсэн 289 буюу 96,3 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 31 хүн, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 11 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд арван хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх