А.Амбасэлмаа: 1,011 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1092

А.Амбасэлмаа: 1,011 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны /2020-08-25/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Үүнд:

  • Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинуилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ
  • Гадны улс орон руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ
  • Эмч, ажилтан 28 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 289 буюу 96,9 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 31 хүн, гэрийн ажиглалтад 40 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар есөн хүн эмчлэгдэж байгаа бөгөөд найман хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх