Монгол хөвгүүд аваргын төлөө тоглох эрхтэй боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Сагс 3183

Монгол хөвгүүд аваргын төлөө тоглох эрхтэй боллоо

 

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос 17 хүртэлх насны 5х5 төрлийн ур чадварын "FIBA U17 World Skill Challenge" тэмцээнийг анх удаа цахим орчинд зохион байгуулж байгаа ба 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Манай баг хэсгийн бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар шөвгийн 8-д улмаар шөвгийн 4-т шалгарсан. Урьд шөнө хагас шигшээ тоглолтод Гвиней улсын багийг 111:119 харьцаатай хожиж FIBA U17 World Skill Challenge тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ.

Өнөө шөнө "FIBA U17 World Skill Challenge" тэмцээний аваргын төлөө Болгар улсын багтай тоглох юм. Аваргын төлөөх тоглолт Улаанбаатар хотын цагаар 03:00 цагт болно. Ур чадвар дүүрэн хөвгүүддээ амжилт хүсье. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх