А.Амбасэлмаа: 602 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1061

А.Амбасэлмаа: 602 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Үүнд:

  • Долдугаар сарын 31-нд Сидней- Улаанбаатарын онгоцоор ирсэн 181 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа 46 эмч, ажилтны шинжилгээ,
  • Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 5 хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээрийн 20 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 281 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 17 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 15 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрсэн хүмүүсээс 52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх