Д.Нямхүү: Казахстаны иргэн, 39 настай жолоочоос коронавирус илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1230

Д.Нямхүү: Казахстаны иргэн, 39 настай жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 288 тохиолдол бүртгэгдэж, 217 иргэн эдгэрээд байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 23-нд нийт 709 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 708 сорьц Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин . 39 настай, эрэгтэй Казахстаны иргэн бөгөөд ХӨСҮТ-д авчран эмчилгээг эхлүүлээд байна. Бусад шинжилгээг тодруулбал:

  • Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн нийт 455 хүний давтан шинжилгээ,
  • Афганистанаас ирсэн 38 хүний давтан шинжилгээ,
  • Идэвхтэй тандалтын зорилгоор 12 хүний шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 106 хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

. Монгол Улсад 288 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 217 хүн эмнэлгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Одоогоор 71 хүн эмчлэгдэж байгаа бол биеийн байдал хүндэвтэр ес, хөнгөн 62 хүн байгаа юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх