Нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэнээс долоо нь бага насны хүүхэд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1087

Нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэнээс долоо нь бага насны хүүхэд

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна” гэв.

Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин.

Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. 

Тухайлбал,

  • Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчимд Туул голын усанд 25 настай эрэгтэй живсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж, усанд осолдсон гэх газраас урсгал дагуу нэг километрийн зайд нас барсан байсныг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Энгэр шандын задгайд эцэг эхтэйгээ амарч байсан 11 настай хүүхэд Туул голын усанд живсэн гэх дуудлагын дагуу ес дэх хоногтоо эрэн хайх ажиллагааг явуулж байна.
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлагаар аврах анги газар дээр очиж ажиллан иргэний амь насыг аварсан.

гэдгийг онцолж хэлсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх