Дэлхийн шилдэг тоглолт: Maroon 5 Rock in Rio

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Шилдэг тоглолт 2494

Дэлхийн шилдэг тоглолт: Maroon 5 Rock in Rio

Мароон 5

"Мароон 5" хамтлагийнхан ахлах сургуульд байхдаа анх "Kara's Flowers" нэртэй хамтлагаа байгуулж байсан түүхтэй. Тус нэрээрээ гурван ч цомог гаргасан ба хамтлагийн гишүүд коллежид орох тал дээрээ анхаарал хандуулж уран бүтээлээсээ хөндийрсөн байдаг.

Харин 2001 онд хамтлаг дахин нэгдэхдээ нэрээ өөрчлөн одоогийн бидний мэдэх "Мароон 5" нэрийг авчээ. 2005 онд Грэмми наадмаас "Шилдэг шинэ уран бүтээлч" шагналыг хүртэхийн сацуу 2007 онд гаргасан "It Won't Be Soon Before Long" цомог нь "Билбордын шилдэг 200" жагсаалтыг тэргүүлсэн байна. Одоо дэлхий даяар "Мароон 5" хамтлагийг мэдэхгүй, тэдний дууг аялдаггүй хүн үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэд дэлхий даяар 120 сая гаруй цомог борлуулж чадсан цөөхөн хамтлагуудын нэг болжээ.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх