Ванесса Брайнт бяцхан охиныхоо хөлд орж буй бичлэгийг цацжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Дэлхий дахинд 2238

Ванесса Брайнт бяцхан охиныхоо хөлд орж буй бичлэгийг цацжээ

Сагсанбөмбөгийн нэрт тамирчин агсан Коби Брайнтын бэлэвсэн эхнэр Ванесса Брайнт цэрэг эрсээ эргэн дурсдаг “Memorial Day”-г тохиолдуулан 11 сартай бяцхан охин Капригийн хөлд орж буй бичлэгийг цахим хуудсандаа байршуулан олон нийтэд хүргэжээ. АНУ даяар армид алба хааж байгаад амь насаа алдсан зоригт баатруудын дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Бяцхан Капри анхны алхмаа хийхэд Ванесса “чамаараа маш их бахархаж байна. Чамайг чадна гэдгийг мэдэж байна” хэмээн хайр дүүрэн үгсээр охиноо урамшуулжээ. .

Ванесса нэрт сагсанбөмбөгийн од Коби Брайнттай 2001 онд гэрлэж байсан бөгөөд энэ жил тэдний хуримын 19 дэх жилийн ой тохиож байгаа юм. Харамсалтай нь Коби, 13 настай Жианна охины хамт өнгөрсөн нэгдүгээр сард Калифорнийн Калабасаст нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Тэд хамт амьдрах хугацаандаа Наталиа, Бианка, Жианна, Капри гэсэн дөрвөн охины эцэг эх болсон юм.

Ослоос хойш хэсэг хугацаанд олон нийтийн цахим сүлжээнээс амралт аваад байсан Ванесса энэ сард Каприйг аавтайгаа адилхан харагдаж байгаа тухай зураг нийтэлсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн билээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх