ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших хүсэлтээ П.Оюунчимэг буцааж аваагүй гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 1379

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших хүсэлтээ П.Оюунчимэг буцааж аваагүй гэв

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны хооронд хүлээн авсан.

Дээрх хугацаанд нэр дэвшихээ илэрхийлж, холбогдох материалаа ирүүлсэн 16 нэр дэвшигчийн дунд өдгөө ХЭҮК-ын гишүүн бөгөөд тус Комиссын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй П.Оюунчимэгийн нэр байгаа нь олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байгаа юм.

П.Оюунчимэг нь өөрийнхөө 100 хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ тусгасан “Жи би эс импекс” ХХК-ийнхаа “Хабу” зочид буудалд сүүлийн гурван жилийн хугацаанд ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тайчих үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч нартаа тэдгээр охидын биеийг үнэлүүлж байгааг манай сайт баримттайгаар илчилсэн билээ.

Мөн тэрбээр “Жи би эс импекс” ХХК-аараа дамжуулан Эрдэнэт үйлдвэрт 519,000 ам.долларын үнэ бүхий шингэн хлор нийлүүлж, Налайх дүүргийн дулааны станцаас зарласан хагас тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт оролцон шалгарч байсан юм.

Хүний эрхийг хамгаална хэмээн Үндсэн хуульд өргөсөн тангаргаасаа няцаж, охид эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлол мөлчлөгт оруулах замаар баяжсан П.Оюунчимэг гэх хүн ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд өөрийнхөө нэрийг дэвшүүлэх ёс зүйн эрхгүй хэмээн манай телевизийн сэтгүүлч С.Будрагчаа эсэргүүцэж өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийснийг үзэгчид санаж буй биз ээ.

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албатай холбогдож олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байгаа П.Оюунчимэг ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлсэн материалаа эргүүлэн татсан уу хэмээн тодруулахад “Эргүүлэн татаагүй. Маргааш ажлын хэсэг хуралдаад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшсэн хүмүүсийг нэг бүрчлэн хэлэлцээд анхан шатны шалгуурт тэнцсэн хүмүүсийн нэрсийг дээш нь уламжилна” гэв.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тайчих үзүүлбэр бүхий шөнийн цэнгээний газар ажиллуулж, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгаа асуудлыг илчилсэн нэвтрүүлэг гарсны дараа НМХГ болон Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэнт шалгаад эхэлсэн байсан тул арга буюу хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан гэх хариуг манай сайтад өгсөн билээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх