Европын 16 киног нэг сарын турш монгол орчуулгатайгаар үнэгүй үзээрэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Соёл урлаг 1502

Европын 16 киног нэг сарын турш монгол орчуулгатайгаар үнэгүй үзээрэй

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан тавдугаар сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Кино урлаг бол бүх урлагийн дундаас тѳрсѳн цогц мэдрэмж бөгөөд үндэс, угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогдох хэл юм. Тийм ч учраас энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэхээр зорьжээ.

 . Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхэнд хүртээл болох юм. Кино наадмын үзэгч болохыг хүссэн хүн бүр бүтэн сарын хугацаанд дараах холбоосоор орж киног үнэ төлбөргүй, монгол хэл дээр үзэх боломжтой.

Бүтэн сарын турш 16 өөр ертөнц, 16 өөр соёл, 16 өөр уран бүтээлтэй танилцаж, гоо зүйн хийгээд сэтгэлийн таашаал авна хэмээн найдаж байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх