БИЧЛЭГ: Даваа гарагаас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах уу?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 5978

БИЧЛЭГ: Даваа гарагаас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах уу?

Шуурхай штабын өчигдрийн хуралдаан дээр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ирэх даваа гарагаас орон нутгийн хөдөлгөөнийг хаах шийдвэр гарсан мэтээр ярьсан нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байна.

Хошууч генерал Т.Бадралын хувьд "Иргэдийн анхаарал сүүлийн үед сулраад байна уу даа. Даваа гарагаас зарим хязгаарлалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тал руугаа анхаарч ажиллана гэж бодож байгаа" хэмээн ярьсныг бичлэгээс үзэж болно. 

Энэ талаар ОБЕГ-ын эх сурвалжаас тодруулахад "Сүүлийн үед иргэдийн анхаарал үнэхээр суларч, амны хаалтгүй явах, орон нутагт чөлөөтэй зорчих үзэгдэл нэмэгдэж байгаа. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна, ямар арга хэмжээ авах вэ гэж Шуурхай штаб дээр ярьсан юм шиг байна лээ. Хошууч генерал Т.Бадралын хувьд өчигдөр шийдвэр гарсан мэтээр ярьсан нь ташаа болов уу. Одоогоор хөдөлгөөн хязгаарлах талаар шийдвэр гараагүй. Ер нь одоогийн нөхцөл байдал хөдөлгөөнийг хорих хэмжээнд хүрээгүй байгаа. Тиймээс тийм арга хэмжээ авахгүй болов уу" гэсэн тайлбар өглөө. 

Хошууч генарл Т.Бадралын ярьсныг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх даваа гарагаас хөдөлгөөнийг хязгаарлана хэмээн нэвтрүүлснээс болж ОБЕГ болон эрх бүхий албан тушаалтнууд руу орон нутгаас ирэх дуудлага өчигдөр ихэссэн гэсэн мэдээлэл байна. 

4 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Ямар нэг юмыг үндэслэлтэй ярьж баймаар. Солиотой хүн шиг юм ярих юМ М

  2. Odbayar

    Er n hudulguunuu haasan n deer shuu dee todorhoi hugtsaand

  3. batpvrew

    Kodoo oron nutgiin zam haahuu

  4. batpvrew

    Kodoo oron nutgiin zam haahuu

Сэтгэгдэл үлдээх