LIVE: С.Бямбацогт: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байгуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1005

LIVE: С.Бямбацогт: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байгуулна

Өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж 40 орчим хуульд өөрчлөлт орох ёстой. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Тэдгээр хуулиудын нэг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль юм. Уг хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нарын гишүүд санаачилж УИХ-ын даргад өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Энэ хуулиар Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зохицуулна. "Алсын хараа-2050" хөгжлийг баримт бичигтэй шууд уялдана. Энэ хууль хэрэгжсэнээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулагдана. Ямар ч нам, эвсэл засгийн эрхийг авсан байсан, энэ бодлогын баримт бичгийг өөрчлөхгүй, хэрэгжүүлээд явна.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцохыг Үндсэн хуульд нийцүүлж, энэхүү хуульд оруулж өгсөн. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх