LIVE: Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ-ны тендергүй худалдан авалт хийсэн баримтыг УЕПГ-т шалгуулахаар өглөө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1459

LIVE: Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ-ны тендергүй худалдан авалт хийсэн баримтыг УЕПГ-т шалгуулахаар өглөө

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргаж буйгаа өнөөдөр уламжлалаа. Тэдний зүгээс Хууль зүй дотоод хэргийн яам ашиг сонирхлын хууль, авлига, худалдан авах ажиллагааны тухай хууль холбогдох хууль тотоомжийг зөрчсөн баримтуудыг УЕПГ-т хүлээлгэн өгч байгаа юм.

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг "Хууль зүй дотоод хэргийн яам тендер зарлаж худалдан авалт хийх ёстой. Гэтэл шинэ барилгын ажил болон бусад төрлийн худалдан авалтаа шууд хийсэн байгаа юм.  400 гаруй сая төгрөгийн худалдан авалтыг тендергүй хийсэн байгаа юм.

  • Түүнчлэн шууд худалдан авалтаар хийсэн худалдан авалт нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байна.
  • Хууль зүйн яамны дарга нарын хөрөнгө орлого огцом өссөн.
  • Хууль зүйн дотоод хэргийн сайд өөрийн туслахдаа  2 өрөө байр бэлэглэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн.
  • Төсвийн мөнгөнөөс гадуур Монголбанкнаас мөнгө гаргуулж барилгын ажлаа үргэлжлүүлсэн.

Энэ мэтчилэн Хууль зүйн дотоод хэргийн яамтай холбоотой 96 хуудас материалыг өнөөдөр АТГ болон УЕПГ-т хүлээлгэн өгч шалгуулах болно хэмээв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх