Монгол сагсчид гадны лигт амжилттай тоглож байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Сагс 4036

Монгол сагсчид гадны лигт амжилттай тоглож байна

 

Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 22-ны өдөр Тайваний оюутны лиг өндөрлөсөн ба манай залуусын тоглодог Зунзөү их сургуулийн баг хүрэл медаль хүртлээ. Тус сургууль нь 1969 онд байгуулагдсанаасаа хойш түүхэндээ анх удаа оюутны дээд лигээс медаль хүртэж буй нь энэ юм. 

Монгол залуус маань амжилттай тоглож гараагаа зөв эхлүүлсний үндсээр Тайванийн ахлах сургуулиудаас Монгол хүүхдүүдийг авах хүсэлтээ илэрхийлж байгаа сайхан мэдээг МҮСБХ-оос мэдээллээ. 

Манай тамирчин Д.Баясгалан болон түүний багийн хамтрагч Bamba нарын нэг өдрийн амьдралаар нэвтрүүлэг бэлдсэнийг толилуулж байна. Тайванийн сургуулиуд оюутнуудаа хэрхэн бэлтгэдгийг энэхүү нэвтрүүлгээс үзээрэй. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх