Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Халуун сэдэв, Видео мэдээ 2083

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ЦЕГ-ын даргаас Говь-Алтай аймагт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг авахад   ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн дээрх үндэслэлээр ажлаас нь чөлөөллөө. В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Дараагийн Засаг даргыг томилох хүртэл В.Рэнцэндорж үүрэг ажлаа гүйцэтгэхээр Ерөнхий сайдын захирамжид тусгасан гэв.

2 Сэтгэгдэл

  1. Zochin

    Ajilaas n khalaad zogsokhgui tcaash n shalgakh kheregtei notctoi zuil ilerwel shorond khiij khariutclaga khuleelge khunii ami ajilaas choloologdokhoor tcairakh esgui

  2. иргэд

    Энэ шийдвэр зөв болов орны хүнийг томилтол ажил үүргээ биелүүлэнэ гэдэг буруу,монголчууд ҮЛДЭХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ гэж зүгээрч нэг хэлсэн биш шүү?одоо үргэлжлүүлээд хорьж шалгах хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх