LIVE: С.Чинзориг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ирэх сарын 1-нээс нэмэгдэхээр боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 8765

LIVE: С.Чинзориг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ирэх сарын 1-нээс нэмэгдэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 1-нээс нэмэх шийдвэр гарсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ.

Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:
-251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

-216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

-312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

19 Сэтгэгдэл

  1. Монгол улс

    Халамж яагаад 10 гаруй мянгаар нэмэгдэж байгаа юм бэ Улсад хөдөлмөрлөж НДШ төлөөгүй болохоор ийм бага нэмж байгаа юм уу Эд нар чинь бас МУ-н иргэд биздээ

    1. Зочин

      Tegeed nasaaraa ajilsan hund 10.0 g nemeed ajil hiihgui hund 40.0g nemeh yum u. Zalhuu setgelgeeg yaj halah u.

  2. Zochin

    Dandaa hudlaayrina

  3. Зочин

    Нөгөө 8% яасан бэ? худалч сайдаа.

  4. Зочин

    Дандаахудлаа ярина

  5. Зочин

    Тэжээгчээ алдсаны тэтгэвэр нэмэгдэх үү

  6. zochin

    hudlaa yarih yumaa tetgeber zarim hund 2hubi nemegdjee ajil hiij niigmiin daatgal tulsun hun munguu erguulen abahad yagaad ih deer ni baga nemj baugaa yum be ulsaataa ajil hiihgui bj baigaad tetgeber abah hudulguun urnuuleh yum bish uu

  7. Зочин

    Хөөрхий хүүхэд чихэрээр хуурч бгаа юм шиг л юм болох юм даа

    1. Зочин

      Nemeegui bol yu gh bsiin bol

  8. Зочин

    Тэтгэвэр бүх хүн 8.8 хувь нэмэгдээгүй сайдаа тоогоо зөв бодож сурчихаад сайдаа хий вэл яасан юм

  9. Munkhbayar

    Baingiin asargaatai hugjiliin bethsheeltei huuhdiin em tariand mash ih mungu zartsuuldag ene nemelt haana hurehgui bn. Em taria urgun heregleeni huns yumnuud chini ali hediin surgaar ni nemegdsen 2sariin 1nees huulia murduud irheer ahiad nemne. Zasag turiin bodlogo bodit baidal 2 chini niitsehgui bnaa. Halamjiig nen terguund HHnii dood tuwshinteige uylduulj bolomjit hemjeend nemmeer bnaaa

  10. Saraa

    Unen bh boltugai

  11. Зочин

    8% худлаа 25 цаас нэмээд 98 дундаж болчихдог

  12. Энхтуяа

    Тэжээгчээ алдсаны тэтгэмж нэмэгдсэн болов уу охин минь 2 хүүхдээ өсгөдөг юм миний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй юм даа

  13. Зочин

    Чинзоригоо тэтгэвэр 8% нэмнэ гэсэн яасан вэ худлаа битгий хуцаж бай тоо бодож чаддаггүй юм уу. Тэтгэвэрийн зөрүү арилган гэж юун тэнэг юм яриад байгаа юм. Цалингаасаа НДШ төлж байсан нь янз бүр байхад битгий тийм балай юм ярьж бай Чинзориг гэдэг сайдын бөглөөсөө 8% зөв бодоод ярь

  14. Зочин

    vhsen baas 174 mynga bsiin 188 gheer 14 myngan tog r nemsniig ymar ovchin zovlontoi hvnd nemer gj bodnoo

    1. Зочин

      Tur bolomjooroo nemsen bn shde.

  15. Баярсайхан

    Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн сард ,270 мянган төгрөгний тэтгэвэр авдаг энэ мөнгө миний амдиралд хаанч хүрдэггүй бид нарийн тэтгэвэр хэд.болох юн бэ

    1. Зочин

      Энэ хүнтэй л адилхан асуулт асуух гэсэн 270ыг авдаг хэд болох вэ хаанаач хүрэхгүй нь үнэн ч гэлээ төрөөс бага мөнгө өгдөг амьдралд их л нэмэр болдог монгол улс хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах талаар маш муу бөөн өвдсөн хүн оочир дугаар олдохгүй байх юм яагаад ийм цөөхөн иргэнтэй улс эмнэлгээр дүүрэн энэ бол эмэгнэл шүү хүнээ бодсон бодлого алга авилга авч баяжих гэсэн төрд шивээлсэн хархнуудаас хэдэн сарын дараа салая

Сэтгэгдэл үлдээх