Малын хулгайд зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ 1542

Малын хулгайд зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

 УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна. 

Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгосон байна. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манай улсад байхгүй юм байна. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулахаар болж байгаа юм байна.

Ганц ишиг хулгайлахдаа ч машин, механизм ашигласан хүндрүүлэх нөхцөлд тооцно гэж хуулийн төсөлд тусгажээ. Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдохоор болж байгаа юм байна.

2 Сэтгэгдэл

  1. зочин

    Хулгайч нар минь одоо хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэй. 5 жил урт хугацаа шүү

  2. Би

    малын хулгайд тохирох ялыг нь өгдөг байж мөнгөний хулгайд яагаад ялгүй байдаг юм бол

Сэтгэгдэл үлдээх