LIVE: Доктор Ц.Дэмбэрэл: Баруунд 100 хүн тутмын 90 нь ирээдүй рүү харж байхад манайд эсрэгээр нь хойшоо харж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 7782

LIVE: Доктор Ц.Дэмбэрэл: Баруунд 100 хүн тутмын 90 нь ирээдүй рүү харж байхад манайд эсрэгээр нь хойшоо харж байна

Хан-Уул дээд сургуулийн ерөнхий захирал асан, Монголын IQ төвийн тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэлийг "Халуун сэдэв" ярилцлагын нэвтрүүлэгтээ урилаа. Түүнтэй энэ удаад ирээдүй судлалын талаар ярилцсан юм. Учир нь тэрбээр Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүний алба хашдаг билээ. 

 

Доктор, профессор Ц.Дэмбэрэл: 

-Хүн төрөлхтөн цаг хугацаан дунд амьдардаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дунд. Гэтэл хүн гэдэг сониуч амьтан хэдэн өдөр, хэдэн жилийн цаадах үйл явдлыг үргэлж сонирхсоор иржээ. Ингэж . Жишээ нь, 2025 онд хавдрыг бүрмөсөн эмчилнэ гэсэн. Хавдрыг ялах аргыг олоод, туршаад, 25 оноос хэрэгжүүлэх нь ээ. Тэгэхээр бидэнд Хавдрын эмнэлэг хэрэггүй болох нь гэсэн үг. Одоо байгаа барилгыг өөр зориулалтаар ашиглах шаардлага гарах нь. Мөн 2020 онд залуучууд ихтэй, цоохор Их хурал бүрдэхээр байна. 

Баруунд түүх яривал хоцрогдсонд тооцно. 100 хүний 90 нь ирээдүйн тухай ярьж байхад манайд 90 нь өнгөрсөн түүхээ ярьж байна. Энэ бол хоцрогдлын шинж. Монгол хүний тархи бол сайн нь сайн шүү. Гэвч сэтгэж байгаа нь хоцрогджээ. Манай одоогийн боловсрол бол боловсрол биш. Энэ боловсрол Монголын хөгжлөөс зуурч байна. 

2000 оны үед дэлхийг тойроод 3000 орчим хиймэл дагуул хөөрнө гэж зөгнөж байв. Өдгөө Илон Маск гэдэг хүний зүтгэлээр ирэх тав, арван жилд энэ нь биелэх гэж байна. Ирээдүйг Илон Маск удирдаж эхэлнэ. Тэр үед дэлхийн хаанаас ч интернэтэд холбогддог болно. 

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2067 онд дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэхчлэн сая ярилаа. Энэ хэрэгжих боломжтой юу? 

-1990 онд 30 эрдэмтний баг хөгжлийн баримт бичгийг боловсруулж байсан. Үе үеийн Засгийн газрууд эндээс авахаа авсан шүү. 2007 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Одоо бодлого боловсруулж байгаа хүмүүс сайжруулж байгаа. Тиймээс хэрэгжүүлэх ёстой. Алдсан ч, оносон ч бид нэг л замаар явна. Мэддэг нь мэддэгээ, мэдэхгүй нь мэддэгээ дагах ёстой гэж үздэг нь Хятад улсын нарийн бодлогын нэг. Бид Оюутолгойг биш, оюуттолгойгоо шүтэж амьдрах ёстой. Залуучууд энэ талаар хөдөлгөөн өрнүүлж, идэвхтэй амьдрах ёстой. 

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    Оюутолгойгоос шүтэж амьдарна гэсэн учрыг ойлгосонгүй

  2. Зочин

    Оюут толгойгоо шүтэх гэж байна шүү. Зөв л дөө

  3. Ирээдүй байхгүй болохоор тэр

    Арга ч үгүй юм! Нэгдмэл нэг санаа зорилго байхгүй буюу ирээдүй байхгүй. Бүгд л нэг ерөнхий хийгээд тодорхойгүй агуулгатай САЙХАН АМЬДРАХ гэсэн малгайн дор бүдчиж явна. Тэгэхээр хойшоо харжхарж хуучнаа санагалзах нь лав. Одоо бол уг нь У.Хүрэлсүхийн олон нийтэд зөвшөөрөгдсөн тэр манлайлалд дэм болох чадварлаг залуусыг багт нь оруулж ажиллуулж чадвал бид ихдээ 2 сонгуулийн циклийн дараа урагшаа харах болно доо.

  4. Zvch

    Oyuntai tolgoigoo ajluul oyu tolgoig zogsoo Odoo yg iim ynzaraa baiwal ireedvi algaa Hiigmee vndseerni oorchilj baijl ireedvi xaragdana Ylanguya uls torch masktai luiwarchid tvvniig xvreelsen shvvx erx nedeltengvvd geed niigemd xog shaaruud dvvrchij Boloxgvi bol gadnaas mongol garaltai udirdagchid awchirj tawixuu

  5. Bbb

    Тархиа шүт гээд байна. Да

  6. зочин

    Хараад байхад Их дээд сургуулиуд сайн сурлагатай оюутан байхын ашиг тусыг дэмжсэн юм байхгүй өрсөлдөөн байхгүй урамшуулал байхгүй байна шүү дээ Хамгийн өндөр оноотой хүүхэд хамгийн бага оноотой хүүхэд зэрэгцээл сууж байна Ийм үед багшын заасан хичээл ойлгохгүй хүн их байна заавал нөлөөтэй шүү дээ Электроник программ хангамжын ангиуд ийм л байна

  7. Зочин

    Төр засаг нь ард иргэдээ айлган сүрдүүлсэн хууль цаазаар биш, ухамсарлуулж ойлгуулсан эрх зүйн соёлоор удирдаж уламжлал шинэчлэлийг хослуулсан бодлоготой ёс зүйт иргэдтэй улс болохын тулд манай улс анхаарах ёстой гэж судлаач хэлжээ

  8. baatar dumaajav

    Yamar heleer yu gej bichsen yum boldoo

Сэтгэгдэл үлдээх