LIVE: Ж.Батзандан: 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 5468

LIVE: Ж.Батзандан: 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд даваа гарагт хуралддаг. Гэвч өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдсангүй. Харн ШИНЭ намын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ. Гадны ямар ч улс оронд бүртгэлгүй эмээр туршилт хийсэн байна. Энэ асуудлаар эцэг, эхчүүдийг хүлээн авч, сонсгол хийлээ. Уг асуудал дээр ХЭҮК дүгнэлт гаргасан байна. Эмийн туршилт бол хүний эрх зөрчсөн үйлдэл. Цагдаагийн байгууллагаас ч шалгагдаж байсан асуудал.

Тиймээс бид УИХ, Эрүүл мэндийн яаман дээр асуулга тавих болно. Олон нийтийн сонсгол зохион байгуулна.
Түүнчлэн ШИНЭ нам зөвлөлийн хурлаараа Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян айраг компани гурван удаа цианит алдаж, мал амьтныг хордуулсан асуудлыг хөндөж ярилцсан. Бид уг асуудлыг цаашид судалж тууштай яах болно.
Эмийн туршилтыг 2016 оноос эхлэн хийсэн. Албан бус мэдээгээр 10 мянга орчим хүүхэд ч туршилтанд орсон байх магадлалтай байна гэв.

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    Eruul mendiin yam ajilaa medehgui l de meregjil.n hun bich ogtsorohgui hugatsaa bolson bmaar umda uur deere turshij uzehgui dawhar bietei ge bizde

  2. зочин

    энэ яваа насандаа их олон юм үзэхнээ их л удаан тэсэж байна шүү

  3. Зочин

    төлбөргүй үнэгүй ханиадны эсрэг бакцина гэж ард түмэн нялах үрсүүдэд туршиж хийсэн юм бишүү 1980 аад онд бакцинаас болж маш олон хүүхдүүд саажилттай дахир дутуу насан туршдаа харамсалтай амьдарч байгаа тиймболохгуй гэх эргэлзээтэй байна харамсалтай юмаа

  4. Зочин

    Их хурал яаралтай хуралд

  5. Zochin

    Huuye ene ingeed zugeer yariad suuh asuudal uu. Hurdan shalgaad yamar emnuud yasan iisenee il gargaad heleechee. Yamar aimar orond amidraad bgm ve. Hyanalt shalgalt bhgui yum uu ene tor zasag. Huuhduud gej bna shd. Yamar aimshigtai yum ve mongoliij ireedui bolson huuhduud deer turshilt yavuuldag.

  6. Зочин

    Yagaad iim xertsgii yum be

  7. Зочин

    Өөрсдийгөө л дөвийлгөсөн улс байх юм даа мэдэхгүй! Ямар эм яаж туршсан байдаг юм бол, бүдэг бадаг юм л зарлаад байх юм. Эмийг нь харуулаад, хордсон нас барсан гээд бодит нэр ус, зураг хөрөгтэй нь баримттай ярьж болдоггүй юм уу үнэн юм бол. Гүтгэлэг л их явдаг болж байна уу үгүй юу?

  8. Зочин

    үнэн мэдээллийг дандаа ад түмнээсээ нуух юм хэдээ цаас өгөнгүүд зөвшөөрдөг ийм муухай байж болохгүй ээ. Эх орон биш байна яаж амьдраад байгаа юм бэээээээ.....

  9. Зочин

    2 hurtleh nasnii huuhduudiin vaktsin bugd hujaagaas orj irne bas haniadnii esreg vaktsin uur yuch bgaa yumbe

Сэтгэгдэл үлдээх