LIVE: ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бэхэлгээг Английн компани нийлүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм, Видео мэдээ 2445

LIVE: ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бэхэлгээг Английн компани нийлүүлнэ

 

Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 гаруй км төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатны 1100 км төмөр замын хэсэгт “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам”-ын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан. Ингээд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн багуулалтын ажил өнгөрсөн 5-р сард эхэлсэн. Тус замын суурь бүтцийн ажлыг Монголын Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Улаанбаатар төмөр зам, туслан гүйцэтгэгч 12 компани ажиллаж буй.

“Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 414.6 км төмөр замын барилга угсралтын ажилд нийт 545 орчим техник, тоног төхөөрөмж ашиглаж, 820 гаруй хүн ажиллаж байна. Тус замын суурь бүтцийн ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ 11 сараас төмөр замын рейлс угсрах ажил эхлэх юм.

Рейлс угсрахад хамгийн чухал хэрэгээт бүтээгдэхүүн нь бетон дэрний бэхэлгээ. Тэгвэл бетон дэрний бэхэлгээг Английн "Пандрол" компани нийлүүлэхээр болж өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. "Пандрол" компани 1937 оноос хойш дэлхийн 130 гаруй улсын 400 гаруй төмөр замын компанид 600 сая орчим бэхэлгээ нийлүүлжээ. "Пандрол" бэхэлгээ нь нэн тэргүүнд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчилгааны зардлыг багасгадаг байна. Харин бетон дэрийг үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК-ууд хийх бөгөөд одоогоор 18000 бетон дэр үйлдвэрлээд байгаа ажээ.

 Бетон үйлдвэрлэгч дээрх хоёр компани “Пандрол” компанитай “Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол”-ыг ийнхүү Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагаанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филип Малон хүрэлцэн ирж оролцлоо.

"Пандрол" компани төслийн ерөнхий гүйцэтгэгч МТЗ компанид цариг болон бэхэлгээ шалгах төхөөрөмжүүдийг 3 ширхэг автомат бэхлэх машины хамт хүлээлгэж өгч байгаа юм байна. “Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 414.6 км төмөр зам ашиглалтад орсноор энэ замаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд 1000 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байна.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Үнэхээр хэрэггүй ашиглашдахгүй зам шүү дээ. Энэ женко хэний даалгавараар юу хийгээд бн аа

  2. ganaa

    mash xeregtei zam

Сэтгэгдэл үлдээх