М.Уранцэцэг аварга дээд жиндээ хүч үзэхээр боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Жүдо 4421

М.Уранцэцэг аварга дээд жиндээ хүч үзэхээр боллоо

 

 

Одоогоос 10 жилийн өмнө анх удаа зохион байгуулагдаж эхэлсэн Абу Дабигийн их дуулга тэмцээнд энэ жил 104 орны 603 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас Монголын Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн шинэхэн дасгалжуулагч МУГД Х.Болдбаатарын удирдлага дор 16 тамирчин оролцох юм. 

Өнөөдөр авсан мэдээллээр дэлхийн иж бүрэн медальтай Монголын цорын ганц бөх болох МУГТ М.Уранцэцэг аварга дээд жиндээ буюу -52кг жинд хүч үзэхээр болсон байна. Тэрээр дээд жиндээ дэлхийн чансаагаар -52кг жинд эрэмбэлэгддэг ба олон ч тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгасаар байдаг. Тухайлбал энэ онд Анаталягийн гран при тэмцээд -52кг жинд зодоглон мөнгөн медаль хүртсэн.  / Жудо бөх сонирхогчдодоо -52кг жингийн дэлхийн шилдэг бөх Бразилын Ларисса Пиментатай Анаталягийн гран при тэмцээний хагас шигшээд М.Уранцэцэг аварга хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна. /

-52кг жинд МУГТ М.Уранцэцэгийн үзүүлсэн амжилтууд:

  • 2012 онд Чиндаогийн гран прид хүрэл медаль
  • 2013 онд Обервартын дэлхийн цомд алтан медаль
  • 2014 онд Ромын дэлхийн цомд хүрэл медаль
  • 2015 онд Багийн дэлхийн аваргад хүрэл медаль
  • 2017 онд Хөх хот, Хаагийн гран при тэмцээнүүдэд хүрэл медаль
  • 2019 онд Анаталягийн гран при тэмцээнд мөнгөн медаль хүртээд байгаа юм. 

Абу Даби их дуулга тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

10 дугаар сарын 23-ны өдөр

  • 18:00 цагаас Сугалаа /манай сайт шууд дамжуулан үзүүлнэ/
  • 00:00 цагаас жин үзэх.

10 дугаар сарын 24-ний өдөр

  • 14:00 цагаас эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн урьдчилсан барилдаан.
  • 21:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ барилдаан.

10 дугаар сарын 25-ны өдөр

  • 14:00 цагаас эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн урьдчилсан барилдаан.
  • 21:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ барилдаан.

10 дугаар сарын 26-ны өдөр

  • 14:00 цагаас эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингүүдийн урьдчилсан барилдаан.
  • 21:00 цагаас дээрх жингүүдийн шигшээ барилдаан.

 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    48 шдэ

    1. B.odgerel

      B

Сэтгэгдэл үлдээх