LIVE: У.Хүрэлсүх: Би бухимдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ 2160

LIVE: У.Хүрэлсүх: Би бухимдаж байна

 

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх "Байгалийн түүхийн музей", "Чингис хаан музей" болон "Үндэсний урлагийн их театр"-ын барилгын явц, зураг төсөлтэй танилцлаа. "Байгалийн түүхийн музей"-н зураг төслийг “Хатанбаатар” компани хийж байгаа юм байна. Байгалийн түүхийн музейг Их тэнгэр цогцолборт барихаар төлөвлөсөн. Яваандаа аялал жуулчлалын гол бүс нутаг болно гэж төсөөлж байгаа бөгөөд Байгалийн түүхийн музей л гэхэд 10.5 мянган метр кв үзмэрийн талбайтай байхаас гадна гаднаа 200 автомашины зогсоол дотроо 400 зогсоолтой байхаар зураг төсөлд тусгажээ.

Дотоод засал чимэглэл орохгүйгээр энэ барилгыг 75 тэрбум төгрөгөөр босгох тооцоо гаргасан байна. Уг нь

Тиймээс ажил нь бүтэн жил орчмын хугацаа өнгөрөөд байхад Үндэсний урлагийн театр, Байгалийн түүхийн музейн ажил огтхон ч урагшлаагүй байгаад Ерөнхий сайд бухимдаж, холбогдох хүмүүст хатуухан сануулга өглөө.

У.Хүрэлсүх: Ашиг сонирхлын бөөн зөрчлүүлд. Нэг ажил явах гэхээр бөөн ашиг сонирхол. Дандаа хувийнхаа юмыг дунд нь хийсэн. Хувийнхаа юмыг бодсон. Завсраас нь дандаа ашиг унагаахыг бодсон...Ийм байгаа учраас би бухимдаж байна...

Тэрээр “Ажил хийх хангалттай цаг байхад ажлаа хийхгүй байна" гээд

. Одоо өвөл болох гэж байна. Ажил ярих гэхээр ажил нь байхгүй. Загсийн газар бүх асуудлыг нь шийдэж өгсөн. Газар, төсөв мөнгө гэх мэт. Нураад унаж байгаа барилга дээр чинь өөрөө очиж үзсэн. Асуудлыг нь газар дээр нь шийдсэн. Одоо та нар яагаад ажиллахгүй байгаа юм бэ.   Тэгээд авлигалд автчихсан. Ашиг сонирхлын бөөн зөрчлүүд. Нэг ажил явах гэхээр бөөн ашиг сонирхол. Дандаа хувийнхаа юмыг дунд нь хийсэн. Хувийнхаа юмыг бодсон. Завсраас нь дандаа ашиг унагаахыг бодсон. Ийм байдаар ажиллавал улс чинь хөгжих юм уу, дарга нар аа. Та нар ард түмний татварын мөнгөөр цалинжиж амьдарч байгаа гэдгээ битгий мартаарай. Ийм нөхөд байгаа учир Монгол Улс хөгжихгүй байна. Ард түмэн бухимдаж байна. Хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй... Ийм байгаа учраас би бухимдаж байна" гээд энэ ажлуудаа дахиад хоёр долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон юм.  

"Байгалийн түүхийн музей"-г 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригдсан байдаг. Харин өнгөрсөн 11-р сараас дахин барих ажил яригдаж 5-р сард Загсийн газрын хуралдаанаас Их тэнгэрт барих тогтоол гарсан юм.

Харин "Үндэсний урлагийн их театр"-ын барилга барих газрыг мөн өнгөрсөн 4-р сард шийдвэрлэсэн бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбайд барихаар болсон юм.

1 Сэтгэгдэл

  1. зочин

    асуудлыг нь шийдсэн байна сайн.одоо хариуцлагыг тооц.уурлалгүй ,,ажил хийдэг хүн томил.хугацаагаар нь торго.дарга нар гэж бүү ярь. эзэнтэй нэртэй нь ярьж сураа хө

Сэтгэгдэл үлдээх