LIVE: "Алаг морьт" Л.Дандар баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 3238

LIVE: "Алаг морьт" Л.Дандар баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

 

Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалсны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна

1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулахад амь, биеэ үл хайрлан, тулалдаж явсан олон мянган дайчдын дундаас байгуулсан гавьяа, нэр хүндээрээ тодрон гарсан олон баатрууд бий. Тэдний магнайд яах аргагүй ард түмнийхээ дунд "Алаг морьт Дандар баатар" хэмээн алдаршсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандар залрах биз ээ.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Л.Дандар баатрын хөшөөнд /Офицерүүдийн ордны өмнө байрлах/ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Л.Дандар баатартай хамтран мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь хүрэлцэн иржээ.

Л.Дандар баатар ганц хүүтэй хүн байсан бөгөөд түүний хүү Д.Ганбаатар

"Миний аавын мэндэлсний 105 жил, "Гарамгай баатар" цолоо авсны 80 жилийн ой тохиож байна. Аав маань намар төрсөн бөгөөд хуучны хүмүүс төрсөн сар өдрөө тодорхой мэддэггүй байсан жишгээр 1946-09-07-ны өдөр төрсөн хэмээн бүртгүүлье гэж хэлж бичүүлж байжээ. Яг энэ өдөр буюу 1939-09-07-ны өдөр аав маань баатар цол авч байсан тул яах аргагүй онцгой өдөр байжээ. Миний аавын "Алаг морьт" хэмээх цолыг ард түмэн өгсөн юм" хэмээн ярьлаа. 

Сонирхуулахад, Л.Дандар баатар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн, Монголын Ардын армийн захирагч бөгөөд монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, монголын ард түмний дунд Алаг морьт Дандар баатар гэх нэрээрээ алдаршсан монголын цэргийн зүтгэлтэн байсан юм.

Тэрбээр ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуулийг төгссөн бөгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны тавдугаар сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ.

Л.Дандар нь тавдугаар сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны тавдугаар сарын нэгэн тулалдаанд зургаадугаар  дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна.

Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ. 

Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр Л.Дандар баатарын "Баатар" цолоо авсан түүхэн өдөр бөгөөд "Гарамгай" гэсэн чимгийг Маршал Х.Чойбалсангийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгож байсан билээ. 

1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан

БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн ажээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх