LIVE: "Түүх мартахгүй" УСК-ны 1500 гаруй уран бүтээлч оролцсон зураг авалтыг хийлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Сонирхолтой 2977

LIVE: "Түүх мартахгүй" УСК-ны 1500 гаруй уран бүтээлч оролцсон зураг авалтыг хийлээ

 

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног хийж байгаа ажээ. 

Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, түүхэн удирдагч Ю.Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” уран сайхны киноны зураг авалт Монгол, Орос улсуудад хийгдэж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн зураг авалт 80 орчим хувьтай явагдаж байгаа аж. 

Өнөөдөр Батлан хамгаалах яамны урд талбайд "Түүх мартахгүй" УСК-ны хамгийн олон хүн хамруулсан зураг авалт хийгдлээ. 1500 гаруй хүн оролцсон уг зураг авалтаар Монгол хүн анх сансарт ниссэн тухай түүх, Ж.Гүррагчаа эх орондоо эргэж ирж, маршал Ю.Цэдэнбалд бараалхаж байгаа хэсэг, Монголын ард түмэн хэрхэн хүлээж авч байгаа зэргийг харуулж байлаа.                             

“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх 

"Энэ ондоо багтаж киногоо дуусгаж, ард түмэндээ хүргэх бодолтой байна. Гэвч цас хэзээ орохоос шалтгаална. Энэхүү кино бол "Хүний" тухай кино. Улс төрийн систем энэ тэр биш. 1940-1990 онууд бол дэлхийн улс орнуудын хувьд ээдрээтэй он жилүүд, ороо бусгаа үйл явдлууд ихтэй цагт амьдарч байсан хүний тухай кино. Ю.Цэдэнбал гэдэг хүн үнэн бодитоор ямар хүн байсан, яаж хайрлаж, дурлаж, алдаж, онож явсныг харуулах зорилготой энэхүү киног бүтээж байна. Миний хувьд Ю.Цэдэнбал гуайг их шинэчлэгч хүн гэж үнэлдэг. Киноны зураг авалтын 30 орчим хувийг Орост, 10 гаруй хувийн зураг авалтыг Увс аймагт хийлээ. Бусад нь Улаанбаатар хот, Налайх гэх мэт газарт хийлээ" гэлээ. 

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж, киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор,түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх