ВИДЕО: Шилдэг тоглогчид "дабль" хийсэн дөрөвдүгээр тойрог

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хөлбөмбөг 2458

ВИДЕО: Шилдэг тоглогчид "дабль" хийсэн дөрөвдүгээр тойрог

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн дөрөвдүгээр тойрог ширүүхэн өрсөлдөөн дунд явагдаж дууслаа.

 

Дөрөвдүгээр тойрогт Ливерпүүл клуб Бурнли клубыг 3:0 харьцаагаар бут ниргэснээр лигтээ 13 дараалан хожил байгуулж багийнхаа түүхэн амжилтыг тогтоолоо. С.Мане, Р.Фермино нар аанай л гоолдсоор. Тэд шинэ улиралд 12 оноотойгоор хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна.

Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид

Тэдний араас Манчестер Сити клуб 10 оноотойгоор удаалж байгаа ба дөрөвдүгээр тойрогт Брайтоныг 4:0 харьцаагаар бут ниргэлээ. Манчестер Ситигийн С.Агуэро гялалзаж дабль хийлээ. Тэрээр зөвхөн дабль хийгээд зогсохгүй нэг гоолын дамжуулалт өгсөн байна. Хүснэгтийн гуравдугаар байрт 135 жилийн түүхт Лэстер Сити клуб найман оноотойгоор жагсаж байна. Тэд дөрөвдүгээр тойрогт өөрийн Кинг Повер цэнгэлдэхдээ AFC Bournemouth клубыг хүлээн авч 3:1 харьцаагаар хожил байгууллаа. Уг тоглолтод Лестер Сити багийн "гол багана" болсон Ж.Варди дабль хийж багаа ялалтад хөтөлсөн байна.  

Дөрөвдүгээр тойргийн тоглолтуудын үр дүн

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх