ВИДЕО: "Премьер лиг" Том багуудад халгаатай гуравдугаар тойргийн тойм

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2851

ВИДЕО: "Премьер лиг" Том багуудад халгаатай гуравдугаар тойргийн тойм

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн гуравдугаар тойрог "гал гарсан, дуулиан шуугиан" ихтэй тоглолтуудаар дүүрэн байлаа. 

Хүснэгтийг Ливерпүүл клуб тэргүүлж эхэлсэн бол Тоттенхам, Манчестер Юнайтед, Арсенал зэрэг том багууд бүгд хожигдол амссан гуравдугаар тойргийн тоймыг хүргэж байна. Гурван тойргийн дараах байдлаар Рахийм Стерлинг болон Норвич Ситигийн Т.Пукки нар тус бүр таван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид

Шинэ улирлыг хожигдлоор эхлүүлээд байсан Челси клуб хоёрдугаар тойрогт тэнцээ авсан нь шинэ менежер Ф.Лампардруу чиглэсэн дайралт хүчтэй өрнөж байлаа. Гуравдугааар тойрогт тэд Норвич клубтэй тоглож 3:2-ын харьцаагаар анхны хожлоо байгуулж чадлаа. 

Харин Ливерпүүл клубын хувьд шинэ улирлыг дараалсан ялалтуудаар угтаж хүснэгтийг есөн оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна.  

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх