LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдорж “Олон овоот”ын ордыг Хятадуудад өгөх гэрээг хийсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2781

LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдорж “Олон овоот”ын ордыг Хятадуудад өгөх гэрээг хийсэн

 

Ардчилсан намын хуулийн бодлогын зөвлөх Т.Энхсайхан өнөөдөр Хууль зүй дотоот хэргийн яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийлээ.

АН-ын Хуулийн бодлогын зөвлөх Т.Энхсайхан:

. Би анхнаас нь л хэлж байсан. Энэ Гэтэл МХЕГ-ын нэг хэлтсийн даргын оймсноос 10 мянган ам.доллар гарч ирсэн атал хариуцлага тооцож чадахгүй болонгуутаа гэнэт л Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад “Хөөн хэлэлцэх хугацаа”-г нэн даруй Эрүүгийн хуульд оруулъя гээд бужигнаад эхэллээ. . Адгийн захын хуульч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болдоггүй гэдгийг мэдддэг. Хөөн хэлэлцэх хугацааг нэн тэргүүнд засаад хуулийг буцаан хэрэглээд аль гэдэг асуудлыг давхар шаардаж байна. Одоо шалгагдаад явж байгаа олон арван авлигын том хэрэг байгаа боловч бүгд хөөн хэлэлцэх хугацаанаас болж хэрэгсэхгүй болох гээд байна.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар бид өнөөдөр Ашигт малтгал газрын тосны газарт шаардлагаа хүргүүлж байна. “Олон овоот”-ын ордын нөөц нь Оюутолгойн ордоос ч том гэдгийг АНУ, Япончууд тогтоосон гэдэг мэдээлэл байгаа. Ц.Нямдорж “Олон овоот”-оос орж ирсэн мөнгөөр өөрийнхөө бэлтгэсэн залуучуудыг угжиж, 2020 оны сонгуульд ялуулах гэж байна гэсэн мэдээлэл бас бидэнд ирсэн. Хэрвээ ингэх юм бол Хятадын гар хөл, тагнуул болсон, Монгол төрийн Исмэйл тайж Ц.Нямдоржийн гарт Монголын төр орно. Монголыг мэрж устгах БНХАУ-ын төлөвлөгөө хэрэгжээд эхэлчихлээ.

Ц.Нямдоржтонгуудыг огцортол тэмцээд өгөөч ээ гэж сэхээтэн залуучуудаас хүсэж, бас уриалж байна. Хэрвээ Ц.Нямдоржийн атганд цагдаа, шорон, хуулийн яам нь байна. Энэ хүн харин хуулиар бусад авлигачдыг хамгаалж байна. Хөөн хэлэлцэх хугацаанаас болж Монголын бүх авлигачид суллагдах гэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг буцаан хэрэглэсэн нэг тохиолдол дэлхийн практик байдаг. Нийт ард түмний эрх ашиг зөрчигдөх гэж байсан учраас тэгсэн юм билээ. Тиймээс авлигын хэргүүдэд хуулийг буцаан хэрэглэхийг шаардаж байна. Хэрвээ тэгэхгүй бол хуулиа мянга өөрчлөвч Жастын Ш.Батхүү суллагдана.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ нөхөр өөрсдеөдөө тааруулсан хөөн хэлэлцэх хугацааг батлуулж түүнийгээ хамсаатнуудаа хамгаалах хэрэгсэл болгосон харагдаад байна. Ийм л шудрага царайлсан урвагч даа.Элбэгдоржийн хэлээд байдаг үнэн болж таарлаа.

Сэтгэгдэл үлдээх