Универиад их наадамд Таеквондогийн спортоор мөнгөн медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Таеквондо 3241

Универиад их наадамд Таеквондогийн спортоор мөнгөн медаль хүртлээ

 

Оюутны зуны спортын ХХХ удаагийн Универсиад их наадам Итали улсын Наполи хотноо 11 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 15 спортын төрөлд дэлхийн 120 орны тамирчид хурд хүч, авьяасаа сорин өрсөлдөж Монгол улсаас таеквондогийн спортын төрлөөр Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр мөнгөн медаль, жүдогийн спортоор Б.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. 

 

Дэлхийн шилдгүүд хуран цугласан таеквондогийн спортын төрлөөр Монгол улсаа төлөөлөн үндэсний шигшээ багийн долоон тамирчин дасгалжуулагч багш Хур Ин Ён, Б.Батнасан нарын хамт оролцсон ба -58кг жинд Инчон азийн наадмын хүрэл медаль, ази тивийн аваргын мөнгө, хүрэл медаль, Армийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Түмэнбаяр тун сайн тулалдан мөнгөн медаль хүртлээ. Тэрээр дараах тулааныг хийсэн байна. 

  • Эхний тойрогт Эстоны тулаанч Г.Александрыг 20:7 харьцаагаар
  • Хоёрдугаар тойрогт Францын тулаанч Б.Килианыг 11:5 харьцаагаар
  • Гуравдугаар тойрогт Азербейжаны тулаанч К.Магомедовыг 16:14 харьцаагаар
  • Хагас шигшээд Италийн тулаанч А.Флеккаг 11:10 харьцаагаар
  • Шигшээ тулаанд Ираны шилдэг тулаанч Х.Сиегалтай тулалдан 22:19 харьцаагаар хожигдон мөнгөн медаль хүртсэн байна. 

Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ амжилтын түүхийг бүтээсэн М.Түмэнбаяр болон Монголын таеквондогийн холбоо, Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч нарт баяр хүргэе. 

М.Түмэнбаярын аваргын төлөөх тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -49кг, эрэгтэйчүүдийн -58кг, -80кг жингүүдийн хагас шигшээ тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. 

1 Сэтгэгдэл

  1. Ц даваагомбо

    Тамирчиддаа амжилт хүсэе Ази авлагын мэдээлэл өөр бна уу

Сэтгэгдэл үлдээх