ВИДЕО: Монголын баг Серб, Италийн багуудтай тоглоллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Сагс 3084

ВИДЕО: Монголын баг Серб, Италийн багуудтай тоглоллоо

 

3х3 сагсанбөмбөгийн мэргэжлийн "Womens Series League" тэмцээн Италийн Турин хотноо урьд шөнө эхэллээ.

Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба Монголын эмэгтэй шигшээ баг В хэсэгт Итали, Серб, Ирландын шигшээ багуудтай оржээ. А хэсэгт Франц, Чех, АНУ, Канадын шигшээ багууд багтсан байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр манай баг Серб болон Италийн багуудтай тоглож дараах үр дүнг үзүүллээ. 

Монголын эмэгтэй шигшээ баг

  • Монгол 6:14 Серб
  • Итали 11:10 Монгол

А хэсгийг тус бүр хоёр хожилтойгоор АНУ, Францийн багууд тэргүүлж байгаа бол В хэсгийг мөн тус бүр хожилтойгоор Серб, Италийн багууд тэргүүлж байна. Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн сүүлийн тоглолт болох Ирландын шигшээ багтай тоглох хуваарьтай байна. Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх