LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм, Халуун сэдэв 3047

LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн

 

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал ХЗДХЯ-ны гадна боллоо

Жагсаалын талаар хуульч Т.Энхсайхан: 

"Нийгмийн бүхий л сонирхлыг хууль зохицуулж байдаг. Гэтэл хууль, төрийн дээр суусан энэ авлигачид өөрсдөдөө зориулж хууль бичиж байна. Ард түмнийг хуулиар далайлгаж мөлжиж байна. Тиймээс бид тэмцэж байна. Хүй нэгдлийн үед овог аймгаараа амьдарч байсан бол сэлмээр хоолойг нь цавчих байсан. Гэтэл Энэ хүнд хариуцлага тооцох шаардлагатай. 

УИХ-ын гишүүн, . "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад суллагдах гэж байна. Энэ шударга ёс юм уу? Ш.Батхүү, Г.Алтжин нарын ард Ц.Нямдорж байдаг. "Эрдэнэт"-д бараа шахахад нь ард нь хамгаалдаг хүн. Ц.Нямдорж одоо "Алтжин"-гийн Г.Алтаны гэрт амьдарч байгаа. Ийм хүн Монголын төрд байхгүй ёсгүй. Хүү нь "Эрдэнэт" үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн шахаа хийсэн нь баримтаар нотлогдсон байхад Австрали улсад Элчин сайдаар томилоод явуулж байна. Ц.Нямдоржийн хүү Германд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийг томилж явуулсан. Гэр бүлээрээ мафижжээ. 

Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" гэлээ. 

 

 

 

10 Сэтгэгдэл

  1. Irgen

    DEMJIJ BAINAAAA!!!

  2. mgl

    bolovsrol undur mundag busgui

  3. mgl

    bolovsrol undur mundag busgui

  4. mgl

    bolovsrol undur mundag busgui

  5. зочин

    Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг бол энэ хуульч гэх бүсгүйн ярьж байгаагаас огт өөр зүйл болсон шүү. Хонгилын шүүгч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах яагаа ч үгүй авлигын хэргийг хөнгөн ялтай мөнгө угаах хэрэг болгон өөрчилж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдсэн юм. түүнтэй яагаад тэмцэхгүй хаа хамаагүй хүмүүс рүү хадуураад улс төр болоод явчихваа.

  6. Иргэн

    Ардчилалыг 25 жил завхруулж замыг нь алдуулах зорилгодоо хүрэхэд ойртжээ эд

  7. зочин

    О. Энхсайхан хууль шударга ёсыг дээдэлдэг жинхэнэ хуульч мөн үү? шударга ёсны төлөө амь бие хайрангүй тэмцэж байгаа хүнийг эсэргүүцээд,жинхэнэ шүүхийн тогтолцоог гажуудуулж, хууль шударга ёсыг уландаа гишгэж, мафижиж,төрөө мөхөөхөд хүргэж буй шүүгч, хуульчдыг ийн өмгөөлж байгааг харахад МАНАН-гийнхны гар хөл болж, олон түмнийг шударга ёсны эсрэг турхирч байгааг нь харахад яавч шударга нэгэн биш

  8. Зочин

    О. Энхсайхан чи сонс! Чи бол Нямдорж гуайн дэргэд хуульч ч биш. Өөрөөр хэлбэл хэн ч биш. Чи бол зүгээр л худалдагдсан, буруу аргаар амьдардаг хуульчдын нэг байна . Шударга бус шүүгчдийн эсрэг дуугарч чадахгүй, тэдний гал хамгаалагч болж ажиллаж байгааг чинь хараад ой гутаж байна. Дутуу дундуур мэдлэгтэй хүний гаргадаг зан аяс бүгд танд байна. Жигшиж байна. Битгий бусдыг өдөөн хатгаж шударгын дүрд тоглоод бай! Маш муухай зэвүүцмээр харагдаж байна. Чи бол Нямдорж гуайн хажууд хэн ч биш, хуульч бол бүүр биш нэгэн байна. Шударга сайд аа дэмжих хүмүүс олон байгаа шүү!

  9. Зочин

    Эсрэг жагсаалд нэгдэцгээе! Манангийнхан амилж эхэллээ. Зориг агсны АЛУУРЧИД-ын эсрэг тэмцэхээс өөр аргагүй болж байна. Шударга ёсыг тогтооход иргэд бидний оролцоо чухал хүмүүс ээ!

  10. Зочин

    Хөөн хэлэлцэх хугацааг тэр Раднаасэдтэй яриачээ. Энхсайхаан. Буруутан нь бэлэн байхад. Битгий жүжиг тавиад бай. Иргэд бид чам шиг хуульч нэртэй мангасуудыг үнэхээр үзэн яддаг. Учир нь тэд олон гэм зэмгүй иргэдийг чиний хамгаалаад байгаа шүүгч прокурорууд хохироосон байгаа. Чи бол тэдний нэг байна. Нүднээс далд ор. МАНАНгийн гар хөл шударга бус шүүгчдийн гал хамгаалагч минь. Чи ард түмний эрх ашгийн төлөө гэж л битгий дэмий юм яриарай даа. Шүлсээ үсчүүлсэн яасан ч муухай хүүхэн бэ? дээ

Сэтгэгдэл үлдээх