LIVE: ТЕГ: Б.Баттүшиг манайд ажиллаж байгаад ГХЯ-наас томилогдож явсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 7975

LIVE: ТЕГ: Б.Баттүшиг манайд ажиллаж байгаад ГХЯ-наас томилогдож явсан

 

ХБНГУ-ын Дрезден хотод 70кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдан саатуулагдсан Б.Баттүшигийн талаар өнөөдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

-Туркийн Истанбул дахь ЕКГ-ын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 5 сарын 3-нд БНЧУ-ын хилээс ХБНГУ-ын хил рүү орж явахдаа саатуулагдсан. Шалгахад 70кг геройн буюу мансууруулах бодис авч явсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг. Энэ хэрэгт нь ХБНГУ-ын Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тагнуулын байгууллагаас энэ хэргийн хийгч, хэрэгжүүлэгч нарыг шалгаж байна. Манай хоёр улсын хооронд хууль, эрх зүйн гэрээ хэлцэл байхгүй учир энэ хэрэг Герман улсын хуулиар шийдэгдэнэ. 

Хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашин нь хувийнх байсан. Тухайн улсдаа хүсэлт гаргаад хувийн хэрэгцээндээ ДК дугаар авч болдог. 

-Б.Баттүшиг ТЕГ-аас томилогдож явсан, тийм үү? 

-Манайд ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан. Жил гаруйн өмнө буюу богино хугацаанд гэмт хэрэгт холбогдоно гэдэг анхаарал татсан асуудал.  

3 Сэтгэгдэл

  1. Дулам

    Улс эх орныхоо нэрийг боддоггүй хувийн явцуу эрх ашигаа бодсон гэмт хэрэгтэнгүүдийг томилж байгаа нь нэн харамсалтай

  2. Jak

    Монголд авч ирэх гээд байсан байлгүй.

  3. Иргэн

    Мөнхочир холбоотой юм биш үү олон л удаа зөөсөн юм байна ш дээ тагнуултай ч холбоотой байх

Сэтгэгдэл үлдээх