Хажуунаасаа хумслуулж, хувьд шилжсэн нийтийн эзэмшлийн талбайнууд...

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр, Халуун сэдэв 1453

Хажуунаасаа хумслуулж, хувьд шилжсэн нийтийн эзэмшлийн талбайнууд...

 

Сүхбаатарын талбай тойрсон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүдийг хувьд шилжүүлж, эзэмшүүлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэдгээр талбайнуудыг буцааж авч, дээрн ь баригдсан барилга байшингуудыг нураахаа ч онцолсон билээ.

Чухам яг ямар ямар талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг хумсалж, хувьд эзэмшүүлснийг хүргэж байна. 

Газраасаа хумслуулсан нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүд: 

Улаанбаатар банкинд: /НЗД-ын 2012.07.09 А/493-р захирамж/

- МУИС-ийн урд талын "Оюутны талбай"- 0,12 га

- Хөрөнгийн биржийн баруун тал - 0,07 га 

- Асашёорү цэцэрлэгт хүрээлэн - 0,24 га

- Улаанбаатар зочид буудлын урд талын Монгол-Туркийн найрамдал цэцэрлэг -1,08 га

-  УДЭТ-ын урд талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай – 0,4 га

"Ю Би Констракшн" ХХК-д: /НЗД-ын 2006.05.10 А/216-р захирамж/ 

- Сүхбаатарын талбайн урд тал -2,5 га

"Шинэхэн групп" ХХК-д: 

- Их тэнгэрийн ам -5 га

100 гаруй ААН-д:

- Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 3000 гаруй га газрыг хувьд шилжүүлжээ. "Магадгүй бүр Төрийн ордны газрыг ч бусдад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй" хэмээн сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. 

Энэ бүхэн газрын наймаа хэрхэн цэцэглэж, түүнд тавих хяналт огт байхгүйг харуулна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх