LIVE: Б.Энх-Амгалан: Монгол руу нисэж ирэх нь Зүүн өмнөд Ази руу нисэж очоод, гурав хонохтой адил үнэтэй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 3958

LIVE: Б.Энх-Амгалан: Монгол руу нисэж ирэх нь Зүүн өмнөд Ази руу нисэж очоод, гурав хонохтой адил үнэтэй байна

 

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Баруун талдаа хүрдтэй машиныг 2021 оноос хориглох тухай УИХ дээр яригдлаа. Та яг сарын өмнө үүнийг үгүйсгэж байсан даа?   

-Авто тээврийн тухай хуулин дээр буруу хүрдтэй машиныг цэгцэльe, олон жилийн насжилттай машиныг хориглоё гэдэг заалт оруулсан юм билээ. Яамны зүгээс энэ заалтыг татаж авч байгаа. Эхний хэлэлцүүлгээр татаж авна. Яагаад гэвэл өнөөдөр ард түмний амьжиргаа му байна. Ард түмний гол унаа болсон Приусыг хориглож болохгүй.

-Агаарын тээврийн либeралчлалтай холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Агаарын тээврийг либeралчлах шаардлага бий. Яагаад гэвэл агаарын тээврийн шатахууны үнэ өндөр байна, тасалбар өндөр байна. Монгол руу нисэж ирэх нь Зүүн өмнөд Ази руу нисэж очоод, гурав хонох үнэтэй адил байна. Гэхдээ үндэсний агаарын тээврийнхээ амыг барьж болохгүй. Одоогоор БНСУ-ын гурван компани бидэнтэй хамтрах санал ирүүлсэн. Долдугаар сараас "Asiana" компани явж эхэлнэ. Японы нэг компани ярьж байгаа. "Туркиш" бас ярьж байна. Ойролцоогоор, 40 хувиар буурах боломжтой байгаа.

Шатахууны хувьд "Роснефть"-тэй бид гурван удаа хэлэлцээрт орсон. Дундын зуучлагчгүй шатахуун авах тохиролцоонд хүрсэн. Хэрэв ингэвэл онгоцны шатахууны үнэ 17 хувиар буурах боломжтой болно. 

-Дарханы замын ажил хэзээнээс эхлэх вэ?  

-Зургадугаар сарын 11-нд нээнэ. Таван компани шалгарсан. 

6 Сэтгэгдэл

  1. хошин шог

    Дэлхийд танигдаж №1 болсон япон машиныг хаана ч гүйцэхгүй гээд баталж нотлоод, монголын хогийн замд япон тэрэг л тэсэж байна гээд батлагдсан байхад, амьдралаас тасархай юм битгий хийж ард иргэдээр тоглоод бай. Хэдэн олигорхууд солонгосоос мөнгө угаах гэж тэрэг оруулж ирснээ яаж борлуулахав гээд тэнэг юм сэдээд сууж байгаа байлгүй. больсон нь дээр. Дийлэнх иргэд буруу талдаа рультэй машин барьж байна. тэгвэл тэр төрөөс хулгай хийж зөв талдаа рультай машин барьдаг жолооч нарт зориулж буруу талдаа рультэй машин барихгүй гээд журам гарга.

  2. Гөлөг

    Чи амисгаа минь ээ зоригтой шийдвэр гаргаж чадах уу? Зүгээр л гөлөг, замын хөдөлгөөний ачааллыг шийдэх ёстой шүү гөлөг минь

  3. Moogii

    Onoo avah gesen archaagui mal.tugjrel diildehee bailaa

  4. Зочин

    Япон нэг л хориг тавихад бууж өгч нүдний булай болохгүй бол яаая гэхэв

  5. Зочин

    Энэ дэлхийд хамгийн үнэтэй онгоцны тийз монголд л байна.

  6. Irgen

    Odoo l medej bga ymuu golog mine hurdan eniigee shiideldee aalznuudaa zahiin ayalagch nariin group dr asuuhad l medeed awchih stat sh dee

Сэтгэгдэл үлдээх