Н.Номтойбаяр: Эргээд коммунизмаа байгуулж хувийн хэвшил рүү дайрч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 2361

Н.Номтойбаяр: Эргээд коммунизмаа байгуулж хувийн хэвшил рүү дайрч байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ээлжит бус чуулганд оролцох үеэр үүсээд байгаа цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Стратегийн 400 орчим орд газрыг төр мэдэлдээ бүрэн авна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ жагсаалтад Цагаан суваргын орд багтаж байгаа. Таны байр суур ямар байна?

- Миний байр суурь маш тодорхой байна. Монгол улс аль замаар хөгжих юм бэ. Ардчилсан чөлөөт зах зээлийнхээ тогтолцоог сайжруулаад цааш нь хэвээр авч явах юм уу, эсвэл 1990 оноос өмнөх коммиунизмаа байгуулаад хувийн өмчийг үгүйсгээд, бүгдийг төрийн өмчлөлд авах юм уу гэсэн хоёр сонголт байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байна лээ. Тэр хүн өөрөө ТӨХ-ны дарга байхдаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан байшин барилга өмчилж авсан. Бодвол тэрийгээ түрээсэлдэг байх. Агуулга нь төрийн зүгээс түрээсийн чинь орлогыг бид 100 хувь авна, ашиглалтын зардлаа өөрсдөө гарга гэсэнтэй ижил зүйл шүү дээ. Тиймэрхүү зүйл л сүүлийн үед яриад байгаа.

- Танай компанитай гэрээ байгуулна гэж байсан?

- Хуулинд тийм зүйл байхгүй.  Төр татвараа маш сайн авдаг. Борлуулалтын орлогоосоо 69-71 хувийн татвар бид өгч байна. Түүгээр чинь л энэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замаа барьж байна. Хэрэв өөр зарчмаар явна гэвэл Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ганц компани, ганц хүн лүү дайраад байгаа хэрэг биш шүү дээ. Энэ байдлыг чинь гадны хөрөнгө оруулагч нар, банк санхүүгийн байгууллагаад анхааралтай ажиглаж байна. Яагаад гэвэл тэд нарын өмч шүү дээ. 

- Түүхэндээ 1970, 1980 оны үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн ажил хийгээд нөөц олж тогтоогоогүй. Эрдэс баялгын зөвлөлийн хурлаар оруулаад ордод бүртгэж аваагүй. Дараа нь 1990 онд Австралийн нэг компани анх лицензийг нь аваад геологийн хайгуул хийгээд мөн юу ч болоогүй. Бид тэр Австралийн компаниас аваад өрөм тавьсан. Орд олсон. Оюутолгойн үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулбал 2,5-3 жилийн дотор ашиглах, Эрдэнэттэй харьцуулбал 15-17 жилийн настай орд газар ш дээ.

- Үйлдвэр ашиглалтад орсон уу?

Ороогүй байна. Ашиглалтад орох ч юм уу үгүй ч юм уу. Энэ янзаараа бол хэзээ ашиглалтад орох нь ч тодорхойгүй болчихлоо. Гол нь юу хэлэх гээд байна гэхээр яг ямар зарчмаар энэ улс орон цаашид хөгжих юм бэ. Олны яриад байгаа тэр Венесуэлийн зарчмаар явах юм уу, эсвэл ардчилсан чөлөөт зах зээлийн тогтолцоог цааш хэвээр нь авч явах юм уу.

Хамгийн гол нь төр татвараа л сайн авдаг байх хэрэгтэй. Татвараа үр ашигтайгаар иргэдийнхээ хөгжилд хөрөнгө оруулах нь чухал байна. 

- Стратегийн орд газруудыг төрд авах ҮАБЗ-ийн шийдвэр гарсан гэсэн.  МАК компани дээр мэдэгдсэн зүйл байгаа юу?

- Би гуравдугаар сарын 1-нд тойрог руугаа явж, тэнд ажиллаж байгаад өнгөрсөн шөнө л ирлээ. Надад мэдэгдсэн зүйл л алга. Бүх юм хуулийн дагуу л явна. Нуухийг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий дээ гэсэн болгоомжлол надад байна.

. Харин

 

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    хувийн өмч гэж худалдаж авсан , үе дамжсан , өөрийн хүчээр бий болгосон зүйлийг хэлэхээс биш хуйвалдаж, албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн ,хулгайлсан зүйлийг хэлэхгүй хөө чиний өмч гээд байгаа зүйл энэ д багтана

  2. Kkkk

    Tom Tom chuulgan deer baagaad bsan odoo ingeed bandaashandaa oroh chin enendee

  3. Zochin

    Ene erguu ats uheesei

  4. tonil tamluugaa

    Hunees mungu zeelchiheer l ih hetsuu n bnlee shd, gululzuul yah iihee olohgui, getel buhel buten ulsiin mungu idcheed yamar shan arilsan dotortoin, ter bas duu shg huuhen n Tselmuun biluu, unetei huvtsas umschuul zuragaa ichihgui tavihiin bnlee turulhiin hulgaich nar gej eniig heleh bh, idsen uusan n aris mahniih n zavsar rashaan blogee

  5. Hunii umnuus bugs ulaih chn yamar hersuun

    Umnuus n bugd buur ulaichilaa, saikhan id uu, 3 n say hunii mungiig ideheer 3 sayaar chinii hiisen nugel urjinee, hen ene mungunuus idej uusan ter bugd uul ee edlenee gaigui,

  6. Tam luu l zailaasaa grj yeruuyee

    Zam terveriin yamnii said baisan Gansukh bolon Gansukhiin avgai geh Zolzaya geed avgai, Nomtoibayar, Tselmuun, Ta nar icheech uheech, ichihgui unetei tansag yum yariad atsnuud, hulgaich nar baijiij bas lam huvraga dagaad yavaad baidagiin bnlee, ter lam nar chn ta nariig hulgaich nar gedgiig medej baigaa shd, zavaan hulgailsan munguu bitgii ariun saikhan humuusruu buzarlaad bai,

  7. Иргэн

    Чи ер нь яг яаж төрд зүтгээд байгаа юм бэ нусан таглаа минь балай минь төрөөс зайл

  8. Зочин

    Чиний яриад байгаа наад хувийн өмч гэдэг зүйл чинь мөлжлөг төрүүлдэг гэдгийг К.Маркс баталсан шүү дээ. Чи өөрөө нийгмийн өмчийг леценз хэлбэрээр ийй хувьчилж авчихаад ард түмнийг мөлждөг капиталист нийгмийг байгуулах замыг л сонгоод б.на гэдгийг одоо ухаараач. Чиний их хурлын гишүүн болсон МАН.ын онол чинь соц.дек биз дээ. Тэгвэл чи соц гэдгийг нь ойлоогүй хаясан б.на. Эцэст нь чи нийгмийн өмч гэдгийг ухаарсан цагт намаасаа гарна.

  9. Г.Батнасан

    Нэг үнэнийг хэлсэн байна. Энэ өмч чинь бүгд гадныхны өмч шүү дээ гэж. Энэ төр та нарын гадныхны мөнгөөр өөрийн нэр дээр хулгайлсан Монголын ард түмний өмчийг эзэдэд нь буцаан авч өгөх гээд байгаа юм. Энэ ажилд чам шиг хэрэггүй хүн үнэхээр байхгүй. Чи ардчилал, коммунизм, чөлөөт зах зээл гэж их ярих юм. Яг үнэндээ эдгээрийн талаар өчүүхэн ч мэдлэггүй болох чинь үг, үйлдэл бүрээс чинь харагдаад байна. Чөлөөт зах зээл гэж чөлөөтөй хулгай хийхийг хэлдэггүй юм.

  10. Зочин

    Коммунизмын үед аав чинь мэдээлэл хувьдаа хулгайлж наад өмчийг чинь өөрийн болгосон юм л даа.

Сэтгэгдэл үлдээх