ШУУД: Чөлөөт бөхийн "Роман Дмитриевийн" нэрэмжит ОУ-ын тэмцээн сүүлийн өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Спорт, Чөлөөт бөх 2122

ШУУД: Чөлөөт бөхийн "Роман Дмитриевийн" нэрэмжит ОУ-ын тэмцээн сүүлийн өдөр

 

Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээн тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна. Манайхнаас 74 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Journeymen Cliff Keen” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ мөнгө, 86 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Энхтүвшингийн Батмагнай хүрэл медаль хүртэв.

Өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай тамирчдаас 70 кг-д Э.Бямбадорж хүрэл медалийн төлөө, Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ.

Өнөөдрийн хуваарь:

10:00-12:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
13:00-15:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

Шууд үзэх:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх