ШУУД: Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Спорт, Жүдо 2560

ШУУД: Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдана

 

Франц улсын Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох "Парис их дуулга" тэмцээн хоёр дахь өдрөө хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Египт улсын Хазим Алитай барилдан ялсан бол гуравдугаар тойрогт Бразил гаралтай Либаноны жүдоч Элиас Насифтай барилдан яллаа. 

Харин одоо эрэгтэйчүүдийн -90кг жингийн D хэсгийн аваргын төлөө Израилийн Кочман Литэй барилдана. Израилийн Кочман Лигийн хувьд 1160 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 39-т эрэмбэлэгдэж буй бол Г.Алтанбаганын хувьд 3383 оноотойгоор дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй юм. Урьд өмнө нь хоёр жүдоч 2014 онд 21 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таарч барилдан манай бөх ялагдаж байсан бол одоо даагаа нэхэх сайхан боломж гарч ирлээ. Хоёр бөх тавдугаар дэвжээн дээр барилдана. /жич: хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх.

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Тавдугаар дэвжээг шууд үзэх:

1 Сэтгэгдэл

  1. Bataa

    Unheer goe

Сэтгэгдэл үлдээх