ШУУД: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал пүрэв гаригт болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 2272

ШУУД: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал пүрэв гаригт болно

 

ШУУД: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын 40 гишүүн хамтран ажиллахгүй гээд байхад УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөхгүй байна. МАНАН бүлэглэлд барьцаалагдсан хүн юм гэдэг нь харагдаж байна. 

Нам харгалзахгүйгээр нэгдэл байгууллаа. Энэ долоо хоногийн пүрэв гаригийн 11 цагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Жагсаалын хуулийн дагуу, тайван зохион байгуулна. Хэрэв М.Энхболд гэдэг хүн албан тушаалаасаа буухгүй бол пүрэв гариг бүрт жагсаал зохион байгуулна. Бид 100 гаруй ТББ-д нэгдэхийг уриалсан уриалга хүргүүлсэн. Энэ жагсаал 90 оныхоос дутахгүй өмчөө хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх жагсаал байх болно. Гаднынхантай нийлсэн МАНАН бүлэглэл чонотой нийлсэн нохой шиг аюултай байна. 

Хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцор гэсэн шаардлага хүргүүлсэн. 

МАНАН бүлэглэлийн нэг хүний мэдэлд 3-4 банк байна.

Нэг хүний суудлын үнэ цэнэтэй төр гэж байхгүй. 

МАНАН-г хамгаалж байгаа төрийн институт байгаа нь ҮХЦ болоод байна. Их суудлын хуралдааныг зарлахгүй байна. Эзнийхээ төлөө үйлчилдэг төрийн институтийн эсрэг бид жагсана. 

Нэг албан тушаалтанд буугаад өгдөг ард түмэн гэж байхгүй. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гээд хаачихсан. Одоо хэрэгжээгүй гэж хэлж байгаа. Хариуцлага тооцох гэсэн албан тушаалтан буухгүй үед ардтүмэн буулгаж чаддаг гэдгийг харуулна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбамбаатар: МАН-ын татан буулгана гэж ярьж байгаа хуульч бол Ц.Элбэгдоржийн хүн. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж нарын гар хөлүүд МАН-ыг намын бүртгэлээс хасуулах гээд явж байна. Гэхдээ МАН-ыг татан буулгах ямар ч үндэслэл байхгүй.

4 Сэтгэгдэл

  1. ха ха

    ёоё нөгөө хэдэн ЖДҮ чид МАНАН гэвэл багабанди баяр хүрэлсүх элбэгдорж з.энхболд алтанхуяг нартай л тэмцэнэдээ

  2. zochin

    Utaandaa butej uhlee, yun sandal shiree ve..

  3. зочин

    Энэ залуучууд одоо боль. Харах өнцгөө арай өөр өнцгөөс нь харж үзээд бодох хэрэгтэй. Ер яг эдгээр хүмүүс бүгд БИ, БИ өвчин туссан байна

  4. Баба

    Олон мянган хун очоогуй ч эв санааны нэгдэлтэй байгааг яах вэ? Ер нь хурууны хээ, гарын усэг цуглуулж дэмжигчдийн бодит тоог гаргаач ээ!

Сэтгэгдэл үлдээх