УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-ын даргыг огцруулах асуудлаар санал хураая гэж ярьсан зүйл алга

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ 1418

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-ын даргыг огцруулах асуудлаар санал хураая гэж ярьсан зүйл алга

МАН-ын бага хурал хаалттай горимоор үргэлжилсээр байна. Завсарлагаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гарч ирлээ.

Тэрбээр: 

- Яг одоо бол бага хурлын гишүүд саналаа хэлж байна. 20 орчим гишүүн үг хэлэх дутуу байгаа байх аа. 

УИХ-ын даргыг огцруулах санал хураалт явуулья гэсэн санал гарсан гэж ярьж байна. Энэ үнэн үү?

- УИХ-ын даргатай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал дээр намын бага хурлын гишүүд саналаа хэлээч гэдэг санал гарсан. Үүний дагуу саналаа хэлцгээж байна. Тэрнээс биш огцруулья гэсэн санал бол биш л дээ. 

Бага хурлын гишүүд өөр ямар санал гаргаж байна?

- Нам юм чинь эв зүйтэй байя, эв нэгдлээ сахья, ер нь сүүлийн үед яригдаж байгаа УИХ, Чуулган, Байнгын хорооны үйл ажиллагаа гацаж байгаа асуудлыг нам дээрээ ярьж шийдье. Намаас сонгогдсон юм чинь эндээ шийдвэрээ гаргаад, ярилцаад явья гэсэн байдлаар ярьж байна. 

ЖДҮ асуудлыг хөндөж тавьж байна уу?

- Ярьж байна, ярьж байна. 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлыг яах юм бэ. Нийгэмд аль аль нь шүүмжлэл дагуулж байна. Ер нь энэ бага хурлаас ямар шийд гарах ёстой юм бэ гэдэг дээр гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

МАН-ын бага хурал дээр эвлэлдэх шинж байна уу?

- Гишүүд тийм санал гаргаж л байна. Эндээ сайн яриад авья. Хаана ч өөр ярих билээ гэж байна. 

 

Өндөр хамгаалалт гарсан гэж байна. Хаанахын ямар хамгаалалт гарсан юм бэ?

- Зохион байгуулалтын юмыг би сайн мэдэхгүй. Маш олон давхар давхар хамгаалалт байна лээ. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд энэ хуралд оролцож байгаа учраас мэдээж төрийн хамгаалалт бол байгаа. Өөр давхар юу байгааг сайн мэдсэнгүй. Гишүүдийн ярьж байгаагаар бол давхар болгонд бөхчүүд, боксчид хамгаалалтад гарсан гэж байна лээ. Би нүдээрээ хараагүй.

Намын хяналтын Ерөнхий хорооны дүгнэлт гарна, зарим гишүүдээ намаасаа хөөнө гээд байна?

- Харин сайн мэдэхгүй байна. Хэлэлцэх асуудалд: Хяналтын хорооны асуудал, Зохион байгуулалт, Дүрмийн өөрчлөлт гэсэн 3 асуудал байна лээ. Бодвол хяналтын хорооны юм орж ирэх биз. Дотор нь яг юу байгааг би мэдэхгүй байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх