🔴LIVE: Х.Нямбаатар: Метроны төслийг сонгууль, улс төртэй битгий хутгаарай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 311

🔴LIVE: Х.Нямбаатар: Метроны төслийг сонгууль, улс төртэй битгий хутгаарай

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаалаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна. 

Өнөөдөр үнэлгээний хороо хуралдана. Энэ сарын 25-ны өдөр эдгээр 20 компанид урилгаа хүргүүлнэ. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, нэг баг нь зөвлөх үйлчилгээгээ явуулна. Ингээд хоёр дахь үе шат үргэлжлээд явна.

Хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах энэ ажлыг харлуулахгүй байхыг хүсэж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх