🔴LIVE: Х.Нямбаатар: Метроны төслийг хот өөрөө бүрэн санхүүжүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 242

🔴LIVE: Х.Нямбаатар: Метроны төслийг хот өөрөө бүрэн санхүүжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.

Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хот хөрс ус, агаарын бохирдол, түгжрэлийн дээд цэгтээ хүрсэн. Одоо өнөөдрөөс хойш хийгдэх бүх бүтээн байгуулалтууд эдгээрийн эсрэг хийгдэх ажлууд гэж ойлгох хэрэгтэй.

Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөлт хийгээд гурван төвийн дэд бүтцийн ажил дуусаад үлдсэн нь хийгдэж байна. Эдгээрийг түшиглээд

Метроны төсөл хэрэгжээд явж байна. Эхний нэгдүгээр сонгон шалгаруулалт өнөөдөр дуусаж байна. энэ ондоо бэлтгэл ажлаа хангаж 2025,2026 онуудад бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.Нэгдүгээр шугамын ажил амжилттай явсан тохиолдолд хоёр, гуравдугаар шугамын ажлыг хот өөрөө санхүүжүүлэх боломжтой.

.

Миний бие хотын засаг дарга болсноос хойш нэг ч газар дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр олгогдохоо больсон. Дүүргийн засаг дарга нарын газар олголтын зогсоосон. Өмнө нь Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон 30 га газрын олголтоос дуудлага худалдааны үнээ төлүүлж авна. Мөн Төв цэнгэлдэхийн эздээс төр өөрийн өмчлөлийн 51 хувийг буцааж авна. 

"Golden park", "King tower", "Хурд" гэсэн хорооллын 90 хувиас улсын сургууль цэцэрлэг байгуулах газрыг авсан. Зарим дийлдэхгүй газрын эзэнтэй тэмцэл явагдаж байна. 

Жишээлбэл "Ээрмэл"-ийн Б.Мөнхжаргал гэх хүний эзэмшилд "Моннис", "Ээрмэл" орчмын бүх газар очсон. 115 дугаар сургууль руу зам гаргах гээд чадахгүй байсан. Шүүх дээр ялагдсан. Би уулзаж газраа чөлөөл гэсэн. Ирэх долоо хоногт уулзалт хийх, газар чөлөөлөх саналаа ирүүлж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх