🔴LIVE: Н.Наранбаатар: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд өгөх нь зөв ч, менежментийг нь сайжруулах ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр 550

🔴LIVE: Н.Наранбаатар: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд өгөх нь зөв ч, менежментийг нь сайжруулах ёстой

УИХ-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд өгөх, ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Аливаа хувьцаат компани ашигтай ажилласан нөхцөлд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараадаг. Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” ХК нь жил бүр ногдол ашиг хуваарилаад л явж байгаа. “Тавантолгой” ХК-ийн 49 хувийнхаа ногдол ашгийг иргэд аваад явж байна. Түүнтэй адилхан хувьцаа олгох боломжтой.

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниуд маш их өртэй байгаа. Өрөө барагдуулахад, эсвэл иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр барихад хөрөнгө оруулбал дээр биш үү?

- Төмөр замын бүтээн байгуулалт, усны хоолой, нефть баяжуулах үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалтад л өртэй байгаа. Төрдөө өртэй байгаа гэсэн үг. Уг нь эдгээр төслүүдийг төрөөс санхүүжүүлээд явж байх ёстой юмыг, компани санхүүжүүлээд алдаа, оноотой гэрээ байгуулсны хар гай байгаа байхгүй юу. Тиймээс төр нь өр, авлагаа зохицуулаад, “Эрдэнэс тавантолгой” компани нь ашгаа иргэддээ хуваарилах нь зөв гэж бодож байгаа.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх