Scottish Open тэмцээн дэлхийн аваргуудад "халтай" үргэлжилж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Биллиард 675

Scottish Open тэмцээн дэлхийн аваргуудад "халтай" үргэлжилж байна

Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох энэ оны сүүлийн Scottish Open тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар /12.14/ шөвгийн 16-д өрсөлдөх эхний тамирчид тодроод байгаа ба Марк Селби, Жадд Трамп, Лука Бресел нарын дэлхийн аваргууд хожигдон тэмцээнээ дуусгаад байна. Тодруулбал дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Ж.Трамп аварга эхний тойрогт Хятадын залуу тамирчин З.Андад 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. З.Андагийн хувьд энэ оны English Open тэмцээний шигшээ тоглолтод Ж.Трамп аваргатай хүч үзэн хожигдож байсан бол энэ удаа ялалт байгууллаа. Харин дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй шинэхэн дэлхийн аварга Л.Бресел, 5-т эрэмбэлэгдэж буй М.Селби нар хоёрдугаар тойрогт чансаа доогуур тамирчдад хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх